Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Засгийн газраас цахимаар золгохыг уриаллаа


Энэ жилийн сар шинийн баяраар төрийн золголт болохгүй. Мөн төрийн байгууллагууд золголт хийхийг хориглолоо. Цагаан сарын баяраа иргэд гэр гэртээ тэмдэглэж цахимаар золгохыг Засгийн газраас албан ёсоор уриалав. 

Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хичээл, сургуулийн нөхцөл байдлын талаар хэлэлцэв. УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн өгч буй мэдээллээр нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр коронавируст халдвараар өвчлөх тохиолдлын тоо хамгийн өндөр түвшиндээ хүрэх тооцооллыг гаргаад байна. Ийм учраас Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд Л.Энх-Амгалан хичээл, сургуулийн үйл ажиллагааг хэрхэн эхлүүлэх талаар гурван төрлийн зохион байгуулалтын арга хэмжээг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Ерөнхий сайдын зүгээс ЭМЯ, БШУЯ, УОК саналаа нэгтгэж шийдэх долоо хоногийн хугацаатай үүрэг өглөө.  

Замын-Үүд авто боомтоор нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөний зохицуулалтад өөрчлөлт оруулж, тус боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбай, боомтын цогцолбор болон гаалийн хяналтын бүсийн нутаг дэвсгэрт хэсэгчилсэн байдлаар энэ сарын 10-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 10 хүртэл онцгой дэглэм тогтоогоод байгаа билээ. 

Эрээн боомтын гаалийн баталгаат талбайд хуримтлагдаад байсан 985 чингэлгээс найм хоногийн хугацаанд 433 чингэлгийг татан авсан. Эхний өдөрт 24 чингэлгийг татаж авч байсан бол сүүлийн өдрүүдэд 60-65 болж нэмэгдсэн. Үүнээс үзвэл ирэх 8-9 хоногт боомтод хуримтлагдсан бүх чингэлгийг татаж авч дуусгах тухай Шадар сайд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Уржигдар
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
2
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
12 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.