Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Single's Inferno" солонгосчуудын арьс өнгөөр ялгаварлах үзлийг харууллаа хэмээн шуугьж байна


Netflix-ийн сүүлийн үед хамгийн алдартай байгаа "Single's Inferno" шоу олон орны үзэгчдээс шүүмжлэл хүртэж эхлээд байна. Учир нь нэвтрүүлгийн үеэр оролцогчид олон удаа "Цагаан арьстай, гэрэлтсэн арьстай" гэх үсгийг хэрэглэжээ.

Түүгээр ч зогсохгүй оролцогч О Жин Тэкийн инстаграмдаа ашигласан эможинууд хүмүүсийг ихээхэн бухимдахад хүргэж, бөөн асуудал үүссэн юм. 

Учир нь тэрээр хар арьстай хүний эможинуудыг ашиглаж байсан бөгөөд энэ нь үзэгчдэд эмзэг тусжээ. Хүмүүс түүнийг оролцогч Кан Су Ёныг дооглох маягаар хэрэглэж байна хэмээн үзсэн. Эсвэл тэрээр өөрийн бор арьстай байгаагаа ийн ёжлон үзүүлж буй нь онцгүй байна хэмээн харсан байна.

Оролцогч Шин Жи Ёныг анх орж ирэхэд хүмүүсийн хүлээж авсан байдал, түүний тухай хэлсэн үгийг хүмүүс онцолжээ.

Оролцогч Мун Сэ Хүн "Түүний арьс үнэхээр цайвар, гэрэлтсэн" хэмээж байсан.

Үүний дараа нь түүнийг хүмүүс арьсны өнгөөр ялгаварладаг хэмээсэн юм. Анх хэлсэн үг нь ч мөн яг л ийм утгатай байжээ.

"Тэр үнэхээр цагаан, үнэхээр ариухан санагдсан. Түүний тухай миний анхны сэтгэгдэл энэ байсан."

Гэвч зөвхөн тэр арьсны өнгөний тухай дурдсан нь биш байжээ.

Оролцогч Чой Си Хун "Би цайвар гэрэлтсэн арьстай хүмүүст дуртай" хэмээн Шин Жи Ёны тухай хэлж байсан юм. 

Энэ мэт үйлдлүүд нь олон улсын үзэгчдийг гайхахад хүргэсэн бөгөөд Солонгос улсад цагаан арьсыг сайхан гэж боддог, бусад өнгийн арьсыг үл тоодог, онцгүй хэмээн боддог гэсэн дүгнэлтэд хүрэхэд нөлөөлжээ.

Хүн ам нь тэр чигтээ цагаан цайвар арьсыг сайханд тооцдог, ийм байхыг сурталчилдаг хэмээж байна. Мөн нэвтрүүлгийн дийлэнх оролцогчид ч мөн цайвар цагаан арьстай хүмүүс байсан гэжээ.

Гол нь энэ тухай саяхныг болтол хэн ч чухалчилж авч үзээгүй байсан бөгөөд "Netflix Korea"-гийн Дэд Ерөнхийлөгч Кан Дон Хан "Өмнөд Солонгост бол зүгээр ч, бусад улс орнуудад тийм биш" хэмээн хэлжээ.

"Ийм л учраас энэ тал дээр маш мэдрэмжтэй, судалгаатай байх хэрэгтэй байгаа юм. Гарцаагүй чухалд тооцох ёстой зүйл. Заримдаа би (Netflix Korea) өөрсдөө дуу оруулга, орчуулгаа хийдэг. Заримдаа бид гуравдагч байгууллагуудтай хамтардаг. Би энэ бүхнийг суралцах ёстой, бас бидний илүү сайжрах ёстой тал хэмээн үзэж байна" гэжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Өнөөдөр дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна
2
2 цагийн өмнө
Хаврын улиралд л ойлгох зовлонгууд: "Хавар хайр ирдэггүй, сайр л ирдэг"
3
17 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
4
0
2
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.01.21 43.242.243.157

what is wrong? how annoying those brown and black commenters!

0 Хариулах


бб 2022.01.21 202.179.25.126

Энэ сайтын орчуулга өөрөө маш муухай байлаа гэж

0 Хариулах


Зочин 2022.01.21 192.82.81.97

Солонгосоос англи хэл рүү орчууосныг дахиж орчуулж унших хэрэг байна уу? Солонгосоороо бол угаасаа л яг энэ сайт дээр бичсэн шиг рацизм нэвт ханхалсан үг хэллэг хэлж байна лээ дэг.

0 Хариулах