Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Шаравжамцын хүү Энхийн-Од АНУ-ын ахлах сургуулийн ШИЛДЭГ 100 тоглогчийн нэг боллоо


АНУ-ын томоохон спортын сувгийн нэг ESPN-ээс энэ оны ахлах сургуулийн шилдэг 100 тоглогчийг тодруулсан дотор Монголын сагсан бөмбөгч Ш.Энхийн-Од багтжээ. 

МУГТ Ц.Шаравжамцын отгон хүү Энхийн-Од нь өнгөрсөн онд АНУ-ын 1-р дивизионд харьяалагддаг хэд хэдэн багаас тэтгэлгийн санал авсан бөгөөд арванхоёрдугаар сард Дэйтон Их сургуулийг сонгосон юм. Ш.Энхийн-Од нь мөн ESPN-ий жагсаалтад "SF" буюу бага довтлогчийн байрлалд 29-т жагсжээ.

"Тэр өнгөрсөн зун хамгийн нэгдмэл баг болох "Midwest Basketball Club"-т тоглохдоо өөрийгөө харуулж чадсан. Өвлийн тоглолтуудаар шидэлт болон дамжуулалтын өвөрмөц хосолмол чадвараараа чамгүй амжилт үзүүлсэн нь ийнхүү чансаагаа ахиулахад нь нөлөөллөө. Тэр алсын хараатай, авьяаслаг, няхуур тоглогч. Хэдэн жил туршлагажсаны дараа залуу сагсан бөмбөгч Ш.Энхийн-Од "Atlantic 10"-т гялалзах нь гарцаагүй" гэж Dayton Daily News-т бичжээ. 

Ш.Энхийн-Од нь 2002 оны наймдугаар сарын 27-нд төрсөн, 201 см өндөр, 75 кг жинтэй тамирчин юм. Тэр 2015-2019 онд өсвөрийн УАШТ-нд 8-н удаа түрүүлж, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн удаатай. Мөн 2019 онд АНУ-ын OHSAA Metro Buckeye Conference тэмцээнээс алтан медаль хүртэж байв. 

Монголын сагсан бөмбөгийн шинэ "од" Ш.Энхийн-Одын тухай 15 баримт

Түүний тоглолтын хэсгүүдээс хүргэж байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Кисэносатогийн дэвжээг хураах уу?
2
9 цагийн өмнө
Д.Цолмон Азийн АШТ-ий хүрэл медаль хүртлээ
3
15 цагийн өмнө
Чөлөөт бөх: Чамизогийн барилдааныг шүүсэн шүүгчдийг шийтгэлээ
санал болгох
1
14 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

BOOOMER 2022.01.21 202.131.225.20

BOOROOOO

0 Хариулах