Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хэтрүүлээд идчихлээ яах вэ?


Сүүлийн хэд хоног хоолоо ихдүүлж, айлд буузаар шахуулж, салатаа хонуулахгүй гэж оройд их идсэн бол дараах зөвлөгөөг танд зориулж байна. Хоолоо түргэн шингээж, гэдэс ходоодоо амраахын тулд эдгээр аргыг хэрэглээрэй.

Нэг. Явган алхах


Хөнгөн алхалт таны хоолыг шингээж, цусан дахь сахарын хэмжээг бууруулах ид шидтэй. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Их алхаж, алхалтыг дасгал хөдөлгөөний хэмжээнд хийвэл ходоод руу очих гэж байсан цус хөл рүү юүлэгдэн хоол боловсруулалтыг удаашруулах гэмтэй. Тиймээс хүнд хоол бүрийн дараа 10 орчим минут алхахад л хангалттай.

Хоёр. Ус уух

Сар шинийн баяраар бидний хамгийн их уудаг ундаа бол сүүтэй цай. Бууз салатаа цайгаар даруулж идэх тусам улам хүнд оргиж байгаа биз? Тэгэлгүй яах вэ. Учир нь биед чинь шингэн дутагдаж байна. Ус ууна гэхээр хэдэн аягаар нь уух биш хоолны дараа аяга бүлээн ус бага багаар балгаж, удаан уугаарай. Ингэснээр биед хуримтлагдсан илүүдэл давсыг гадагшлуулж, хоолны шингэцийг сайжруулна.

Гурав. Хэвтэж болохгүйййй!!!!

Идсэн хоолныхоо илчлэгийг яг сайхан шатаах гэж байтал хэвтээд өгдөг зуршилтай хүн байна уу? Тэгж л болохгүй шүү. Оронд нь аяга тавгаа угаагаад гэртээ жаахан холхих нь хамаагүй эрүүл сонголт. Хэвтэхэд идсэн хоол буцаад ходоодны амсар руу дээшилж, хоолой гашуу оргих, цээж хорсох зэрэг зовуурь төрнө. Шингээлт ч удаашрана. Хоолоо шингэтэл буйдангаас хол бай.

Дөрөв. Хийжүүлсэн ундаанаас татгалз

Хоол боловсруулах системд хийжүүлсэн ундааны хий ихээр орох үед улам тавгүй болдог. Үүнийг уусны дараа хүн багахан хийг амаараа буцаан гаргадаг бол үлдсэн хий нөгөө талаар гарахаас нааш гэдсийг тань тайван байлгахгүй, цанхайх мэдрэмж ихээр төрүүлнэ.

Тав. Үлдэгдэл хоолоо зочдодоо тарааж өг

Судалгаагаар саванд хоол үлдэх тусам хүн бага идсэн юм шиг санагдаж, ахин дахин идэх дур төрдөг гэнэ. Хэдий гэдсээ цадтал идсэн боловч гал тогоо руугаа байн байн яваад байна уу? Тийм бол үлдсэн хоолоо зочдод болон айл хөршдөө өгөөд, санаагаа амраа.

Зургаа. Дасгал хийх

Хоол идсэнээс 3-4 цагийн дараа дасгал хийж, хөлсөө гарга. Гүйх, спортоор хичээллэх, усанд сэлэх, фитнесс зааланд очих гэх мэт ямар л боломж байна түүнээ хий. Ингэснээр хоол шингэсний дараа биед үлдсэн илүүдэл калори шатаж, бодисын солилцоо эрчимжинэ. Дасгал байнга хийж хэвшвэл хоолоо ч тааруулж идэх дадалтай болдгийг мөн эмч мэргэжилтнүүд байнга л хэлдэг.

Долоо. Цаашид юу идэх төлөвлөгөөгөө гарга

Баярын үеэр хэтрүүлэн идсэнээс болж хүмүүс тэр эрчээрээ олон хоног их идэх гээд байдаг. Хэрэв үүнийг хүсэхгүй байгаа бол маргаашнаас эхлэн идэх хоолныхоо төлөвлөгөөг гарга. Илчлэг багатай ямар хоол таныг эргээд хэвийн хэмжээндээ очиход туслах вэ? Магадгүй гурил, будаа, төмс зэргээ хоолноосоо хасаад үзэхэд гэмгүй. Ямар ч байсан юу идэх, идэхгүй талаар өөртөө шаардлага тавиарай.





Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.