Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Супер Боул хагас цагийн завсарлага: Хип Хоп одод чууллаа


Ням гарагийн үдэш Америк даяараа олд скүүл хип хопоор амьсгаллаа. Америкийн Үндэсний хөлбөмбөгийн 56 дахь удаагийн лигийн аварга шалгаруулах Супер Боул тэмцээний хагас цагийн завсарлагаанаар Dr.Dre, Snoop Dogg, Mary J.Blige, Eminem, 50 Cent, Kendriсk Lamar нарын уран бүтээлчид шоу үзүүлбэрээ толилуулсан нь энэхүү шоуны тайзан дээр анх удаа хип хоп дуучид гарсан түүхэн үйл явдал болов.

ЗурагТайлбар



Лос Анжелес хотод 30 жилийн дараа дахин зохиогдож буй энэхүү аваргын тулааныг SoFi цэнгэлдэх хүрээлэнд 100 мянга гаруй хүн үзсэн ба тасалбарын үнэ суудлын байршлаасаа хамаараад 2800 - 35.000 доллар байлаа. Өнгөрсөн жилийн Cупер Боулын үеэрх 30 секундын сурталчилгаа 1 сая долларын ханштай байсан бол энэ жил 6.5 сая доллар хүрсэн юм.  

Энэ удаагийн шоуг бүх цаг үеийн хамгийн супер, амьдралд ганц тохиох шоу болно гэж таамаглаж байсанчлан нүсэр болсныг тэмдэглэх нь зүй. Шоуг Dre, Snoop Dogg нар нээж, оргил хэсэгт Eminem Оскарын шагналт “Lose Yourself” дуугаа дуулахад цэнгэлдэх хүрээлэн тэр аяараа босож ирсэн юм. Тэрээр дуулж дуусаад нэг минутын турш өвдөглөн сууж, алдарт хөлбөмбөгчин Колин Каперникийн 2016 оны АШТ-ий үеэр арьс өнгөний үзэл ба цагдаа нарын харгислалыг эсэргүүцэн өвдөглөж суусан алдартай суултыг дуурайсан нь анхаарал татлаа. Mөн Dr.Dre 1996 онд буудуулж нас барсан домогт Тупак Шакурын дурсгалыг хүндэтгэн түүний “I ain’t Mad At Cha” дууны хэсгээс төгөлдөр хуур дээр тоглосон нь гайхалтай байв.

ЗурагТайлбар



Ташрамд энэ удаагийн аваргын цомын төлөө Цинцинатти Бенгалс, Лос Анжелес Рамс багууд тоглож, 20: 23 харьцаагаар нутгийн баг Л.А Рамс баг хожиж, цомоо өргөлөө.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Уржигдар
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.