Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

28 нас хүрч буй Эд Шираны тухай 10 баримт


Shape Of You, The A-Team, Thinking Out Loud зэрэг хит дуугаараа алдаршсан Английн дуучин, продюсер Эд Ширан хоёрдугаар сарын 17-нд 28 нас хүрлээ. Түүнтэй холбоотой 10 сонирхолтой баримтыг хүргэж байна 

1. Түүний бүтэн нэрийг Эдвард Кристофер Ширан гэдэг.

2. Тэрээр 4 настайгаа сүмийн найрал дуу дуулж эхэлсэн ба мөн энэ үеэс гитар тоглож сурчээ. Харин ахлах сургуульд байхдаа дуу зохиож эхэлсэн байна. (Түүний гитарууд бүгд өөрийн гэсэн нэртэй гэнэ. Тухайлбал, Keith, Felix, Nigel, Lloyd, Trevor Cyril!)

3. Тэрээр сургуульд байхдаа ээрч ярьдаг, томдсон шилтэй, улбар шар үстэй хүү байв. Үүнээсээ болж үеийнхэндээ дээрэлхүүлдэг байжээ. Харин түүний эцэг хүүгээ реппер Эминемийн Marshall Mathers LP студид аваачсан нь түүнд урам зориг өгч, 10 нас хүртлээ бүх үгээ тод хэлж сурсан хэмээн Эд Ширан Rolling Stones сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. 

4. Түүний гэр бүлийнхэн хөгжимд элэгтэй хүмүүс бөгөөд Эд Шираны ах Матвей сонгодог хөгжмийн зохиолч аж. 

5. Тэрээр “The Orange Room” хэмээх цомгоо 2005 онд гаргаж байсан бол анхны дебют альбомоо 2011 онд гаргаж байжээ. No. 5 Collaborations Project (2011) цомог нь эхний долоо хоногтоо 7000 хувь борлогдож, Itunes-ийн хамгийн их татагдсан дууны хоёрдугаарт бичигджээ. Гурван сарын дараа Эд Ширан хөгжмийн компаниудтай гэрээ байгуулан ажиллаж эхэлжээ.

6. Түүний The A Team дуу Грэммигийн шагналд нэр дэвшиж байсан ч тухайн үед Америкийн Fun хамтлагийн We Are Young дууг шагналыг хүртэж байсан аж. 

7. Түүний уран бүтээлүүдэд хамгийн их дурладаг алдартнуудын нэг бол дуучин Элтон Жон. Тэд 2013 оны Грэммигийн шагнал гардуулах ёслолын үеэр хамтран дуулж байжээ. 

8. Тэрээр “Хаадын Тоглоом” цувралын 7-р бүлгийн эхний ангид цэргийн дүрд тоглож шүтэн бишрэгчдээ гайхашруулж байв.

9. Хөгжим сонирхогчдын дунд “Sheerio” хэмээх нэршил хүртэл үүссэн бөгөөд энэ нь Эд Шираны шүтэн бишрэгчдийг нэрлэсэн нэршил гэнэ. Тэрээр 2017 оны арваннэгдүгээр сард Энэтхэгт тоглолт хийснийхээ дараа Боливуудын ододтой хамт шоудаж, дэлхийн өнцөг булан бүрт шүтэн бишрэгчтэй гэдгээ “гайхуулж” байв. 

10. Тейлор Свифт 2012 онд анх Эд Шираны хөгжмийг сонссоны дараа түүнтэй холбоо тогтоожээ. Тэр үеэс хойш Тейлор Свифт маш олон боломжийг түүнд нээж өгсөн хэмээн Эд хэд хэдэн ярилцлагадаа дурджээ. Тэд Everything Has Changed, End Game дуун дээр хамтран ажилласан билээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
16 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.