Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Сэтгэл дулаацуулж, инээмсэглэл, хайр мэдрүүлэх 27 бяцхан ТҮҮХ


Сэтгэл эмзэглүүлэм, уур уцаар, ундууцал төрүүлэм мэдээ мэдээлэл харсаар хорвоо дэлхий "сөрөг" зүйлсээр дүүрсэн мэт танд санагддаг уу? Тэгвэл хүмүүс нэгнийхээ төлөө бяцхан үйлдэл хийн, сэтгэлийг нь дулаацуулан инээмсэглэл, хайр мэдрүүлсэн дараах түүхүүдийг уншаарай. 

#1 Гэрт нь гал түймэр гарахад эд зүйлсээ бус 3 муураа авран эд хөрөнгөгүй үлдсэн Турк өвөөд олон хүмүүс хандив цуглуулан шинэ гэртэй болгожээ. 

#2 "10 жилийн турш төрөл бүрийн дотнолтоос хамааралтай байж, шоронд ч орсны дараа би 30 настайдаа өөрөөрөө бахархаж болохуйц ажилд орж, өөрийн гэх гэр оронтой боллоо. Баяртай байна"

#3 Эцэг эхээ алдан асрамжийн газарт очсон ах дүү тавыг нэгнээс нь холдуулахгүйн тулд хамтад нь өргөн авчээ. 

#4 "Удаан хугацаанд эмнэлэгт эмчлүүлэх шаардлагатай болсон эр хайртай нохойгоо амьтны асрамжийн газар өгөхөөр шийджээ. Үүнийг мэдсэн эмнэлгийн сувилагч даруй нохойг нь үрчлэн авч, эмнэлгээс гарах хүртэл нь харж хандан, нохойг нь уулзуулдаг болжээ.

#5 "Сувилах газар ажиллаж байсан нөхөрт маань нэгэн өвчтөн нь өөрийг нь зуран бэлэглэжээ. Тэр эдгээд гарах болсон юм."

#6 Гадаа хэт хүйтэрсэн тул Туркийн Зэвсэгт хүчний бригадийнхан гудамжны муурнуудыг хуарангийн өрөөнд оруулан "Муурны өрөө"-г нээсэн гэнэ. Цэргүүд энд орон муурнуудтай тоглож, "бяцхан" сэтгэл засал хийчихдэг гэнэ. 

#7" Би удаан хугацаанд шизофрений улмаас шаналсан. Гэхдээ үүнтэйгээ эвлэрч, өвчнөө урлагт хувирган зураг зурах болсон юм. Энэ миний сүүлийн бүтээл"

#8 "Би архины хамааралтай. Гэвч сүүлийн 300 өдөр би огт архи амсаагүй. Өөрөөрөө бахархаж байна"

#9 "Гурван настай хүү минь хорт хавдраа бүрэн ялан дийлж чадлаа. Өнөөдөр хамгийн сайхан өдөр!"

#10 "16 жил орон гэргүй тэнүүчлэн явсны эцэст өөрийн гэсэн гэртэй боллоо"

#11 "Миний хүүгийн зурсан "Аюулгүй" нэрт зураг"

#12 "Арван гурван настай Жакс хол алхаж чадахаа больсон ч бид түүнийг агаарт гарахдаа орхиж явахыг хүсээгүй"

#13 Түүний анхны уран зургийн үзэсгэлэн

#14 Гэрлэлтээ цуцлуулан эхнэр бүх тавилга, байшингаа авсан бол би түүнийг авлаа. "Төлөө! Анд минь"

#15 "Үүдэнд минь ямар зочин ирснийг хараач. Гадаа ч хүйтэн байна шүү"

"Аа нээрэн, би түүнийг үрчилж авсан шүү"

#16 "Хоолны дуршил алдагдах өвчнөө 6 сарын дараа ялан дийлж, цоо эрүүл боллоо. Та ч бас эдгэж чадна шүү"

 #17 Эхний зураг: Би хорт хавдрын улмаас бараг л амьсгал хураах гэж байв.

Дараагийн зураг: Би эдгэж, гэр бүлтэйгээ хамт эрүүл саруул зогсож байна. 

#18 "Сүртэй зүйл биш мэт харагдах байх л даа. Гэхдээ би ингэж зогсож, ингэж өргөхийн тулд маш их хичээсэн. Том зүйл эхлэх гэж буй мэт догдолж байна"

#19 Ориини Кайпара анхны маори нүүрний шивээстэй телевизийн хөтлөгч болон түүх бүтээлээ. 

#20 Зул сарын орой ирсэн хүргэлтийн жолооч ийн хувцаслажээ. 

#21 "Баярын өдөр ээлжинд гарахаар болоход аав минь сайн дурын туслахаар ирж, бид хамтдаа байж чадах боллоо"

#23 "14 жилийн турш гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, 6 жил гудамжинд амьдарсны эцэст би 32 настайдаа тусдаа гарч, өөрийн гэр оронтой боллоо"

#24 "Миний үзэсгэлэнт сүйт бүсгүй ба түүний сүүлийн уран бүтээл"

#25 "Багаасаа л "муухай шүдтэй" гэж дооглуулсан би 2 жилийн эмчилгээ хийлгэж, өөрийн хүсдэг шигээ эрүүл шүдтэй болж чадлаа"

#26 ...

#27 Сургууль завсардсан эр 13 жилийн дараа ахлах сургуульдаа явах гэж буй нь.

Эх сурвалж: Boredpanda

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

BOOOMER 2022.02.15 202.131.225.20

Will you be my Mrs. Boomer?

2 Хариулах