Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

С.Энхболд: Нийслэлийн хэмжээнд амбулаториудыг уртасгасан цагаар ажиллуулж эхэллээ


Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Энэхүү хуралдааны дараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өгсөн юм. 

Тэрбээр "Засгийн газар эх, хүүхдүүдэд тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлгүүдийг олон улсын жишигт хүргэхээр тодорхой хөрөнгө оруулалтуудыг хийсэн. Улсын хэмжээнд эх барих тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийн төрөх орыг 100 хувь шинэчлээд байгаа. "Хүрээ" амаржих газрын шинэ барилгын төсвийг энэ онд шийдсэн. Мөн ЭХЭМҮТ-ийн их засварын болон барилгын өргөтгөлийн ажлуудын төсөв шийдвэрлэгдсэн тул энэ жилээс уг ажил эхэлж байна.

Энэ онд Сонгинохайрхан дүүрэгт нэг айлын хоёр хүүхэд өвчилж, харамсалтайгаар нэг хүүхэд амь насаа алдсан, нэг хүүхдийн бие хүнд байдалтайгаар хэвтэн эмчлүүлж байна

Цар тахлын хугацаанд 21 аймагт лаборатори байгуулснаар томуугийн тандалт хийх бүрэн бололцоо бүрдлээ. Томуугийн өвчлөл жилийн 25 орчим долоо хоногийн туршид үргэлжилдэг. 2020 онд бусад жилүүдээс томуугийн өвчлөл харьцангуй бага гарсан нь хөл хорио тогтоовол өвчлөлийг богино хугацаанд тогтооно барих хариу арга хэмжээг авч ажиллах боломжтой гэдгийг харуулж байгаа юм. 

Одоогийн байдлаар томуугийн идэвхжлийн шатанд зургаан аймаг, алаг цоог дэгдэлтийн түвшинд 12 аймаг, аймгийн хэмжээний дэгдэлтийн түвшинд гурван аймаг байгаа. Жилд 120-130 мянган хүүхэд томуугаар өвддөг. Сүүлийн үед хүүхдүүд эмнэлгийн коридорт хэвтэж байна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан. Иймд нийслэлийн хэмжээнд амбулаториудыг уртасгасан цагаар ажиллуулж, мөн ахмадуудад тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийн орыг чөлөөлөн хүүхдийн тусламж үйлчилгээний чиглэлээр ашиглах үүрэг чиглэлийг өгсөн. Түүнчлэн цар тахлын тусламж үйлчилгээ үзүүлдэг амбулаториудыг дүүргүүдэд байршуулан томуугийн өвчлөлийн чиглэлээр ашиглах зохицуулалтуудыг авч ажиллаж байна.

Сүүлийн таван жилийн дунджаар манай улсад жилдээ 10 орчим хүүхэд менингококын халдвар авч байгаа. Энэ онд Сонгинохайрхан дүүрэгт нэг айлын хоёр хүүхэд өвчилж, харамсалтайгаар нэг хүүхэд амь насаа алдсан, нэг хүүхдийн бие хүнд байдалтайгаар хэвтэн эмчлүүлж байна" хэмээн хэллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
2
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
4 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
7 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.