Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Англи хэлээ сайжруулахад тань туслах шалгарсан 9 зохиол (шууд уншаарай)


Хэлний мэдлэгээ сайжруулахын тулд уран зохиолын ном унших нь гайхалтай үр дүнд хүргэдэг. Тэгвэл англи хэлний унших, бичих чадварыг хөгжүүлэх дараах эх зохиолуудыг танд санал болгож байна. Анхан болон дунд шатны уншигч нарт тохирох бөгөөд бүгд дэлхийн утга зохиолын сан хөмрөгт дээгүүрт бичигдэх чанартай бүтээлүүд юм. (Нэр дээр даран шууд уншаарай)

1. Charlotte’s Web – E.B. White

Бүх насныханд таалагдах хөгжилтэй, сонирхолтой үйл явдалтай. Англи хэлтнүүдийн багадаа дор хаяж нэг удаа заавал уншсан байдаг зохиол тул та ч бас уншаад үзээрэй. 

2. Mieko and the Fifth Treasure – Eleanor Coerr

77 хуудас бүхий богинохон зохиол бөгөөд анхан шатныхны хувьд ур чадвараа сорих анхны номоо болгоход тохиромжтой. 

3.The Outsiders – S.E. Hinton

Орчин үеийн үг хэллэг, соёлын тухай хэлцүүдийг нь заавал тогтоож аваарай. 

4. The House On Mango Street – Sandra Cisneros

Ном уншиж чадах эсэхтээ эргэлзэж байвал энэ ном таныг огтхон ч уйдаахгүй. Амархан, анхан шатны үг хэллэгүүдтэй ч танд хэрэг болох "хэцүүвтэр" үг өгүүлбэрүүд ч бий. Өөр соёлын тухай ойлгоход тань туслах ном. 

5. Thirteen Reasons Why – Jay Asher

Англи хэлний бичгийн дүрмийг ойлгоход туслах ном. Номоо эхнээс нь дуустал уншсаны дараа та дүрмийн тодорхой ойлголттой болсон байна. Амралтаараа уншихад тохиромжтой. 

6. Peter Pan – J.M. Barrie

Хүүхэлдэйн киног нь та үзсэн л байх. Тиймээс үйл явдлыг нь ойлгох гэж төдийлөн "зовохгүй" тул дундаас нь шантрах зүйл гарахгүй. Хүүхдийн зохиол боловч дэлхий даяар танигдсан бүтээл юм. 

7. The Old Man and the Sea – Ernest Hemmingway

Дээрх 6 номоос харьцангуй хүндэвтэр бүтээл. Дэлхийн сонгодог уран зохиолын дээжээс уншиж өөрийн хэлний мэдлэгээ хөгжүүлээрэй. Харилцан яриа, үйл явдал, цаг хугацаа, хэлц хэллэгүүд ихтэй. 

8. The Giver – Lois Lowry

Арай уртавтар, дундаж түвшний ном уншмаар байвал энэ номыг сонгоорой. Нэг эхлүүлчихсэн байхад үйл явдал нь сонирхолтой тул "уншигдаад л" байх болно.

9. Number the Stars – Lois Lowry

Түүхээс сэдэвлэсэн реалист роман. Дэлхийн II дайны цаг үед үйл явдал нь өрнөх тул танд үг хэллэгээс гадна түүхэн мэдлэг өгнө. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Уржигдар
Ардын уран зохиолч Ш.Дулмаа таалал төгсчээ
2
2024.03.21
Монголын яруу найрагчдын бичсэн яруу найргийн тухай ДОЛООН шүлэг
3
2024.03.19
Фото: "Чиний дэргэд юм бүгд сайхан" (Захидал, найргийн үдэш)
санал болгох
1
11 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
12 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
16 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
2
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

BOOOMER 2022.03.21 202.131.225.20

omaagoood yes yes english

0 Хариулах