Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Хамгийн хэцүү 7 гунигтай мэдрэмж + гунигтай үедээ хийх зүйлс


Гуниг бүр өөр өөр мэдрэмж төрүүлж, заримдаа гэгээхэн гунигт автах нь сайхан санагдах бол заримдаа сэтгэл хөндүүрлэн маш хүчтэй өвтгөж, хов хоосон ангал мэт яахаа үл мэдэх самгарддаг. Яагаад ч юм, танд ч бас уй гуниг төрж байвал мэдрэмжээ ойлгон, түүнтэйгээ нүүр тулж, сэтгэл дэх бүхнээ цэгцлэн мэдрэх гээд үзээрэй. 

Хамгийн хэцүү мэдрэмж бол хэчнээн олны дунд амьдарч, олон хүнтэй харилцаж байгаа ч сэтгэлийн гүндээ уй гуниг, ганцаардлыг мэдрэхүй билээ. Олноор хүрээлүүлэхдээ бус, мэдрэмж сэтгэлийг ойлгох ойр дотны хэн нэгэн дэргэд байх нь чухал. Харин сэтгэлээ уудлах, үнэн нүүрээрээ учраад нэгнээ хайрлан хүндэтгэх хүн үгүй бол хэчнээн олон хүн байгаад ганцаардах нь аргагүй. 

Юу хийх вэ? 

  • Хамгийн сүүлд хэнтэй сэтгэлээ уудлан ярилцсанаа тунгаах
  • Болж өгвөл ойр дотны хүнтэйгээ уулзах, утсаар ярих, ганцаардаж буйгаа ойлгуулах
  • Өөрт яг ямар мэдрэмж төрж буйгаа уудлан бичих, хайртай хүндээ захидал илгээх
  • Дотны хүмүүсийг тань сануулах гэрэл зураг, дурсамжуудыг цуглуулж дулаан мэдрэмж авах
  • Эргэн тойрондоо өөрийгөө ойлгуулах 
  • Сэтгэл дулаацуулах ном, кино, сайхан хөгжим сонсоод, хэн ч дэргэд байхгүй байлаа ч та өөрөө өөртөө байгааг санаарай.

Урам хугарч, итгэл алдарч, хичээсэн хичээгээгүй нэг л үр дүнд хүрч буй мэт санагдаж байна уу? Ажилдаа бүтэлгүйтэх, сурлага муудах, удаан хугацаанд хичээл зүтгэл гаргасан зүйлдээ алдаа гаргах гээд л... Өөртөө урам хугарч, авьяас чадвартаа эргэлзэх мэдрэмж маш муухай.

Юу хийх вэ?

  • Яг юун дээр алдаж, ямар алдаа гаргаснаа тодорхойлж, муухай мэдрэмжтэйгээ нүүр тулах
  • Хичээсэндээ харамсаж байвал энэ зүйлийг огт эхлээгүй бол ямар байх байсныг төсөөлөөд үз. Хичээж, алдаж, замын эцсийг үзсэндээ өөрөөрөө бахархаарай.
  • Дараагийн удаа хэрхэн сайжруулж, өөрчилж, өөрөөр хийж болох сургамжийг бичээрэй.

"Чи чадахгүй", "Одоо боль", "Өөрийгөө ямар арчаагүйг мартчихаа юу", "Ахиад л бүтэлгүйтнэ дээ" ... гээд л хэн нэгэн дотроос тань үглэсээр, зовоосоор байна уу? Өөрөө өөртэйгөө тэмцэлдэж, сөрөг бодлуудаа хөөн зайлуулах амаргүй. Ялангуяа урьд өмнө хийж үзээгүй зүйлээ шинээр хийх, том өөрчлөлтөд хөл тавих үед чадахгүй байх вий гэх айдас, уй гуниг, цөхрөл ихээр төрдөг.

Юу хийх вэ?

  • Өөртэйгөө ярилцах. "Чадахгүй дээ" гэж бодож байвал өөрийнхөө өөдөөс "Яагаад?" гэж асуу. Тэгээд бодит байдлыг бичээд, нэг нүүр цаасыг голоор нь хуваан зүүн талд нь эерэг талуудыг, баруун талд нь сөрөг талуудыг нь буулгаарай. Асуудлыг толгой дотроо замбараагүй бодсоноос цаасан дээр буулгавал илүү тодорхой харагдаж эхлэх болно. 
  • "Бодлоо шууд няцаах" аргыг хэрэглэх. Өөрийгөө огт өөр хүн, яг одоо уй гуниг, айдас төрүүлж буй зүйлсийг огт мэдрэхгүй байгаа хэн нэгнээр төсөөлөөрэй. Тэгээд "Чадахгүй" гэх бодлоо шууд "Чадна" гэж бодоод айж буй зүйлээ жижигхэн алхмуудад хуваан зориглон хийгээд үзээрэй. 

Ямар мэдрэмж төрж байна вэ? гэж хэн нэгэн асуувал хариуд нь "Хов хоосон" гэж хэлэхээр тийм мэдрэмж... Том хар бул чулуу шиг, сансар огторгуйд ганцаар хаягдсан мэт, түших ямар ч тулгуургүй мэт жингүйдсэн муухай мэдрэмж төрж байна уу? Энэ яг юу юм бол оо? 

Юу хийх вэ? 

  • Ганцаардсан уу? Шантарсан уу? Айж эмээсэн үү? Яагаад уй гуниг төрж, хөндүүрлээд байгаагаа ойлгохоос эхлээрэй. Уй гунигийн тань цаана ямар нэг шалтгаан, эх үүсвэр байж л таарна. Түүнийг олж, үгүй хийлгүй зугтах тусам томорсоор байх болно. 
  • Сэтгэлээ сэргээх амархан, хөөрхөн зүйлс хийгээрэй. Амттай хоол идэж, дуртай цуврал, дуртай киногоороо сэтгэлээ цэнэглээрэй. Үүний зэрэгцээ өөрийгөө сорих, бяцхан ухаан хүч шаардсан зүйлс хийж гүйцэлдүүлэх нь танд өөртөө итгэх итгэлийг өгөх болно. 

Хүлээсээр л байх... Хүлээгээд л, хүлээгээд л... Хэзээ дуусахыг нь үл мэдэн нэг газраа зогсоод л байх гунигтай... Гэхдээ байзаарай. Та яагаад энд хүлээн зогсоод л байгаа билээ?

Юу хийх вэ? 

  • Хэн нэгнийг сэтгэлдээ тээн, өөрийгөө эргүүлэн хайрлахыг хүлээж байна уу? Тэгвэл тэр хэзээ ч ирэхгүй байлаа ч хүлээсэндээ харамсах эсэхээ өөрөөсөө асуугаарай. 
  • Амьдрал тань өөрчлөгдөхийг, хүссэн зүйлдээ хүрэхийг хүлээж байна уу? Тэгвэл та өөрөө хүсэл мөрөөдлийнхөө төлөө өнөөдөр юу хийснээ эргэцүүлээрэй. Нэг нэг алхмаар урагшлах, нэг газраа зогсоод хүлээгээд л байх огт өөрийг санаарай.

1-рт өгүүлсэн олны дунд ганцаардан гуниглах мэдрэмжтэй төстэй. Бусдад өөрийгөө ойлгуулж чадахгүй байх, хэрхэн ойлгуулахаа мэдэхгүй шаналах, бусадтай ярилцлаа ч ямар ч үр дүнгүйд итгэх, ойлгуулахыг ч хүсэхгүй байх мэдрэмж яван явсаар гүн ганцаардалд хүргэдэг билээ. 

Юу хийх вэ? 

  • Өөрийгөө өөр хүний нүдээр харах. Гадны хүний нүдээр өөрийгөө харж, үнэхээр хүссэн шигээ өөрийгөө илэрхийлж чадаж буй эсэхээ өөрөөсөө асуугаарай. 
  • Бусдаас хүлээх хүлээлтээ зогсоох. Хэн ч таныг хайрлах, хүндлэх, бусдаас дээгүүрт үзэх албагүй гэдэгтэй аль болох эрт санал нэгдэх тусам таны хүлээлт багасаж, нэг л мэдэхэд шаналахаа болих болно.
  • Бусдыг эергээр төсөөл. Бүх үзэн яддаг, дургүй хүмүүсээ өөдөөс тань инээмсэглэж буйгаар төсөөлөөрэй. Эхэндээ хэцүү л дээ. Гэхдээ уур уцаар, хөндийрхөл бус танд эерэг харилцаа хэрэгтэй. Юу өгснөө авна гэдэг дээ.

Хэн нэгний халуун дотно үгсээр дутах, хайртай хүнээ алдах, хэзээ ч жинхэнэ хайртай учрахгүй мэт мэдрэмж төрдөг үү? Бүх хүмүүс таны сэтгэлийг бус өнгөн талаас тань харьцдаг ч юм шиг хуурамч санагдаж, хэнд ч итгэмээргүй гуниг цөхрөл мэдрэгдэж байна уу?

Юу хийх вэ? 

  • Танд таагүй мэдрэмж төрүүлдэг, итгэлийг тань алдаж, хуурамч санагддаг хүмүүст өөрийгөө ойлгуулах, болохгүй бол харилцаагаа таслахаас эхлээрэй. 
  • Мэдрэмжээ бүтээлчээр илэрхийлэх гээд үзээрэй. Блог бичих, зураг зурах, ая тоглох гээд ямар нэг чаддаг, дуртай зүйлээрээ мэдрэмжээ гадаад ертөнцөд илэрхийлээрэй. 
  • Танд төрж буй мэдрэмж түр зуурынх, энэ хорвоо дэлхий дээр таны мэдэхгүй дулаахан хүмүүс, сайхан хамт олон, хамгийн сайхан хайр дурлал, учрал тохиол бий гэдэгт итгээрэй. Тэгээд та өөрөө тэдний нэг байхаас өөрчлөлтийг хийгээрэй.

Illustrations_dotorhun_

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
18 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

BOOOMER 2022.03.29 66.181.161.68

Awww... Shombogo

0 Хариулах