Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Эрчүүдэд зориулсан жирэмслэхээс хамгаалах эмийг туршиж байна


Эмэгтэйчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах эмийг анх 1960-аад онд бүтээсэн түүхтэй. Тэгвэл эрчүүдэд зориулсан жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх эмийг энэ оны сүүлээр хүнд туршихаар төлөвлөж байна. Миннесотагийн их сургуулийн эрдэмтэд эрчүүдэд зориулсан дааврын бус жирэмслэлтээс хамгаалах эм гарган авахаар ажиллаж, эмийг зургаан долоо хоногийн турш эр хулгана дээр туршжээ. Туршилтын хугацаанд эр бэлгийн эсийн тоог бууруулж, гаж нөлөө үзүүлээгүй байна. Одоогоор эмэнд Your Choice Therapeutics компани лиценз олгожээ. Эрчүүдэд хэрэглүүлэн туршилт хийсний дараа худалдаанд гарах эсэх нь шийдэгдэх юм. 

Дээрх эм нь эрчүүдэд зориулсан цорын ганц жирэмслэлтээс хамгаалах арга биш. DMAU (dimethandrolonoe undecanoate) гэх эмийг дөрвөн жилийн өмнө эрдэмтэд гаргаж, эмнэлзүйн судалгаанд 100 орчим эрчүүд оролцож байжээ. Судалгааны явцад элэг бөөр зэрэгт гаж нөлөө үзүүлэхгүй, жин нэмэх эрсдэлтэй байна гэсэн дүгнэлт гарчээ. Гэсэн ч худалдаанд гарсны дараа дааврын өөрчлөлтөөс шалтгаалан эрэгтэй хүн амь эрстсэн тохиолдол гарсан тул дээрх эмийг хэрэглээнээс хассан аж. Иймд Миннесотагийн их сургуулийн эрдэмтэд дааврын бус эм гарган авахаар ажиллаж байгаа гэжээ. 

Эх сурвалж: Complex

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
Уржигдар
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
3 өдрийн өмнө
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
1
1
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.