Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Бяцхан санамж: Хайрын төлөө өөрийгөө орхиод байгаа юм биш биз?


Хэн нэгнийг чин сэтгэлээсээ хайрлах үнэхээр аз жаргалтай, догдлом мэдрэмж хэдий ч гэнэ гэнэхэн өвтгөж, зүрх сэтгэлийг сорьж, хааяа урам хугалж, зүрх шархлуулж ч мэдэх "өвтгөм" талуудтай... 

Ойртон дотносохын хэрээр түүнээс илүү ихийг хүсэж, бага багаар өөрийгөө мартаж, нэг л мэдэхэд ганцаараа байж чаддаггүй, дуртай зүйлээ ч умартан түүнтэй л хамт байхыг хүсдэг нэгэн болох вий. Түүнийг хайрлахын зэрэгцээ өөрийгөө хайрлахаа мартаж болохгүй. Бүр илүү ихээр, бусдаас хамгийн эхэнд өөрийгөө л хайрлахын тулд яах вэ? 

1. Хайр бол амьдралын нэг хэсэг болохоос бүхэл бүтэн амьдрал биш.

Гэр бүл, найз нөхөд, дур сонирхол, ажил мэргэжил гээд л амьдралын хэсэг бүрийг хайр дурлал дангаараа дүүргэж чадахгүй. Тиймээс амьдралынхаа хэсэг бүрээ хайрлаж, цаг гаргаж, өөрийнхөөрөө усалж тордох нь чухал юм шүү. 

2. Чи өдөр бүхэн төгс, өдөр бүхэн сайхан ааштай, дандаа жаргалтай байж чадахгүй.

Үерхлийн харилцаанд байгаа хүн бүхэнд өөрийгөө хангалтгүйгээр мэдрэх тавгүй мэдрэмж төрөх нь бий. Анх үерхэх үедээ илүү дур булаам, илүү анхаарал татам байсан мэт санагдаж, өөрийгөө чамлах мэдрэмж төрвөл дээрх үгийг санаарай. Хэн ч өдөр бүхэн аз жаргалтай, хамгийн сайхнаараа байж чадахгүй шүү дээ. Сул дорой, хүч чадалгүй, хамгийн муухайгаараа байхдаа ч нэгнээ хайрлах эсэх нь та хоёрын дундах том сорилт. 

3. Хэн хэн нь хичээж байж л бүтнэ ... 

Чи л ганцаараа хичээгээд, ганцаараа л уучлалт гуйгаад, ганцаараа л санаачлаад байвал харилцааны төлөө өөрийгөө алдсаар л байх болно. Хайр гэдэг нэг нь нөгөөгөө гуйх гуйлт бус харилцан нэгнээ түшиж, хэн хэн нь буруугаа хүлцэж, нэг нэгэн рүүгээ тэмүүлэх сэтгэл юм шүү. 

4. "Өөрийнхөө" гэх бүхэнд бат зогсож сураарай. 

Түүнийг дургүй болохоор дуртай цамцаа өмсөхөө больж, түүнд таалагддаг болохоор нь урт үсээ тайрахаас айх гэхчлэн түүний төлөө өөрийн бодлоо үл тоон шийдвэр гаргах хэрэггүй. Нэг л мэдэхэд өөрийнхөө дургүй зүйлсийг хийдэг, өмсдөг, хэрэглэдэг, бүр мэдэрдэг болчихсон байх вий. Чи хэн бэ, хэн байхыг хүсдэг вэ? Түүний сонголтоос үл хамааран өөрийнхөө хүсдэг хүн байгаарай. 

"Хайр галзуу зүйл хийхэд хүргэдэг" гэдэг ч хүний хийж болох хамгийн хорт зүйл хайрын төлөө өөрийгөө золиослон, гаргуунд нь гаргаж, хэн нэгнийг өөрөөсөө илүү хайрлах гэлтэй.

Хайртай хүнээ хайрладаг шигээ өөрийгөө хайрладаг байгаарай.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Өнөөдөр дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна
2
2 цагийн өмнө
Хаврын улиралд л ойлгох зовлонгууд: "Хавар хайр ирдэггүй, сайр л ирдэг"
3
17 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.