Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

А аминдэмийн дархлаажуулалт эхэллээ


Жил бүр улсын хэмжээнд зургаан сартайгаас тав хүртэлх настай хүүхдийг өндөр тунт А аминдэмд хамруулдаг. Энэ сарын 18-наас буюу өнөөдрөөс харьяа дүүргийн өрх, тосгоны эрүүл мэндийн төвд хүүхдийг А аминдэмд хамруулж эхэллээ.

А аминдэм нь хүчтэй антиоксидант (үл исэлдүүлэгч) тосонд уусдаг аминдэм бөгөөд хүүхдийн нүдний хараа, мэдрэлийн үйл ажиллагаа, арьс салстыг хамгаалах, дархлааны системийн хэвийн үйл ажиллагаа, өсөлт хөгжлийн хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Түүнчлэн төрөл бүрийн амьсгалын замын халдварт өвчин, улаан бурхан, салхин цэцэг болон суулгалт өвчнөөр өвчлөх, хүндрэх эрсдэлийг бууруулдаг.

Манай орны хувьд тав хүртэлх насны хүүхдүүдийн дунд А аминдэмийн дутагдал өндөр байдаг. А аминдэм дутагдахад хүүхдийн өсөлт, хөгжил, дархлаа, цус төлжилт муудаж, арьс, салст хуурайших шинж тэмдэг илэрдэг.

А аминдэмийн дутагдлаас сэргийлэхийн тулд:

  • Хүүхдийг төрсөн даруйд ангир уургаар амлуулах
  • Зургаан сар хүртэл нь зөвхөн эхийн сүүгээр хооллох
  • Зургаан сар хүрмэгц нэмэгдэл хоолонд оруулж, 2 ба түүнээс дээш нас хүртэл нь үргэлжлүүлэн хөхүүлэх
  • Үр тариа, мах, сүү, цагаан идээ, жимс, хүнсний ногоо зэрэг 5 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутмын хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх хэрэгтэй.

Түүнчлэн хүүхдийг А аминдэмийн дутагдлаас сэргийлэхийн тулд харьяа өрх, сумын Эрүүл мэндийн төвд хандаж өндөр тунт А аминдэмийг жилд хоёр удаа заавал уулгах шаардлагатай. Үүнд:

  • Зургаан сартайгаас 11 сартай хүүхэд 100,000 нэгжтэй А аминдэмийг жил бүрийн тав болон арваннэгдүгээр сард ууна.
  • 12 сартайгаас тав хүртэлх насны хүүхэд 200,000 нэгжтэй А аминдэмийг жил бүрийн тав, арваннэгдүгээр сард ууна.
  • Харин зургаа хүртэлх сартай хүүхэд эхийн сүүнээсээ шаардлагатай А аминдэмийг авна
Хамгийн их уншилттай
1
3 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Шархалсан зүрх эдгэхэд хэчнээн хугацаа шаардагдах вэ?
2
2024.05.01
Та зайлшгүй амралт авах цаг болсныг илтгэх 8 шинж тэмдэг
3
2024.04.25
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
21 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Уржигдар
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.