Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Төр иргэний мэдээллийг ашигласан тохиолдолд мэдэгддэг боллоо


Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас өнөөдөр мэдээлэл өгөв. Тус яамны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан "Иргэдийн мэдээллийг төр ямар нэгэн зөвшөөрөлгүй ашигладаг, хүний эрх зөрчдөг байдал гарах болсон. Өөрийнх нь мэдээллийг хэн ашиглаад байгааг иргэн мэддэггүй. Ингэснээр хүний эрх зөрчигдөж, цахим гэмт хэрэг гарах үндэс болдог" гэдгийг онцолсон юм.

Харин ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ "Зөвхөн өнгөрсөн оны статистикаас харахад төрийн байгууллагууд иргэдийн мэдээллийг 511 сая гаруй удаа солилцсон байна. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь мэдээллийг хэн, яах гэж ийм олон удаа дамжуулж байгааг тухайн иргэн мэддэггүй байлаа" гэв.

Мэдэгдэл хүргэх системийг хэд хэдэн форматаар явуулахаар төлөвлөж байна. Нэгдүгээрт, E-Mongolia-гаар мэдэгдэл хүргүүлэхээр төлөвлөжээ. Уг аппликейшнийг одоогоор нэг сая удаа татаад буй аж. Тэгвэл энэхүү нэг сая хүн өөрийнх нь ямар мэдээллийг хэн ашигласныг харах боломжтой болж байна. Та E-Mongolia аппликейшнээ шинэчилснээр мэдэгдэл хүргэх системийг ашиглах боломжтой болно. E-Mongolia-гийн шинэчлэгдсэн хувилбарт нь мэдэгдэл хэмээх цэс нэмэгдсэн байх бөгөөд тэндээс таны мэдээллийг хэн харсныг цаг хугацаатай нь харах боломжтой. Мөн хоёрдугаарт, тус яам үндэсний и-мэйлийн системийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа ажээ.
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.01
4 сарын 29-өөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана
2
2024.04.01
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг өнөөдрөөс 24 цагаар ажиллуулна
3
2024.03.27
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.