Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Эх дэлхийн өдөр: Яг одоо юу хийж чадах вэ?


Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 22-нд дэлхийн 192 улс нэгдэж, байгаль орчны асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж, сүүлийн хэдэн жилийн хугацаанд хурцдаж буй уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралтай тэмцэхээр "Эх дэлхийн өдөр"-ийг тэмдэглэдэг билээ. Эх дэлхийн өдрийг 1970 оноос эхлэн тэмдэглэсээр ирсэн бөгөөд байгаль орчныг хамгаалах дэлхий нийтийн нэгдэл хэмээдэг. Тэгвэл бид яг одоо юу хийж, нэгдэж чадах вэ? 

Нийтийн тээврийг сонгоё

Машины хэрэглээг багасгаснаар агаарын бохирдол болон нүүрсхүчлийн хийг бууруулах боломжтойг мартаж болохгүй. Дугуй унах, явган явах, нийтийн тээврээр зорчих гэх мэт хор хөнөөл багатай тээврийн хэрэгслийг сонгоорой.

Нэг удаагийн хэрэглээнээс татгалзъя

Гялгар уут, усны сав гэх мэт нэг удаагийн хэрэглээний эд зүйлсийг үйлдвэрлэхэд ихээхэн хэмжээний баррель тос ашигладаг бөгөөд энэ нь дахин боловсруулах үйл явцыг хүндрэлтэй болгодог тул олон сая тонн хог хаягдал байгаль дэлхийд хаягддаг. Тиймээс даавуун тор, дахин ашиглах боломжтой усны сав зэргийг ашиглаарай.

Эрчим хүчээ хэмнэе

LED гэрэл ашиглахгүй байх, хэрэгцээгүй үедээ гэрлийг унтраах, гэрээсээ гарахдаа тогоо салгах зэрэг энгийн алхмуудыг хийснээр эрчим хүчний хэрэглээгээ мэдэгдэхүйц бууруулах боломжтой шүү.

Мод тарья

Модод агаараас нүүрстөрөгчийн давхар ислийг шингээж, хүчилтөрөгч ялгаруулдаг бөгөөд нэг тэрбум га ой мод тарьснаар 2050 он гэхэд дэлхийн дулаарлыг хязгаарлах боломжтой хэмээн НҮБ 2018 оны тайландаа дурджээ. 

Цаасыг хэрэглээнээс хасъя

Мэдээлэл технологийн эрэн зуунд төлбөр тооцоо, нэхэмжлэл, ном сэтгүүл зэргийг цаасан хэлбэрээр ашигласаар байгаа нь харамсалтай. Энэ бүгдийг цахим хэлбэр лүү шилжүүлбэл жил бүр сая сая модыг хэмнэх боломжтой гэдгийг мартуузай.

Үр хойчдоо сайхан ирээдүйг бүтээхийн тулд өдөр бүр “Эх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэцгээе.

Бэлтгэсэн: Э.Талстболор 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.02.26
Хойч үе маань хэзээ ч харахгүй байж магадгүй аюулд ороод буй 10 амьтан
2
2024.02.23
НАСА-тай хамт нарны дүрсийг судлах уу?
3
2024.02.15
National Geographic: Дэлхийн дулаарал бидний амьдралд
санал болгох
1
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
4 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.