Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Жилд 50 сая шоо метр усыг нийслэлийн унданд шахна


Төв цэвэрлэх байгууламжийн хажууд хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөжээ. Энэ үйлдвэр хоногт 50 мянган шоо метр усыг цэвэршүүлэх юм байна. 

“Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл-2022” хэлэлцүүлэг өнөөдөр болж байна. Энэ үеэр Мянганы Сорилтын Сангийн/МСС/ Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Б.Батсүх Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн талаар илтгэл тавихдаа хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр барих талаар хэллээ. 

Тэрбээр "Мянганы сорилтын сангийн судалгааны ажил 2015 оноос эхэлсэн. Бид гурван төсөл хэрэгжүүлэхээр зорьж байгаа. Нэгдүгээрт, Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх баруун эх үүсвэрийн төсөл. Энэ нь жилдээ 50 сая шоо метр усыг нийслэлийн унд ахуйд шахаж өгөх юм. Хоёрдугаарт, төв цэвэрлэх байгууламжийн хажууд цэвэршүүлсэн усыг дахин цэвэршүүлэх үйлдвэрийг ашиглалт оруулах төсөл. Гуравдугаарт, нийслэлийн усны салбарын тогтвортой байдлыг хангах зөөлөн дэд бүтцийн төсөл хэрэгжиж байгаа. Шинэ зуун мод, Майдар, Аргалант, Рашаант зэрэг хотын баруун хэсгийн шинэ суурьшлын бүсүүдийг дээрх эх үүсвэрээс усаар хангана" хэмээн төслийн талаар танилцуулав. 

Түүнчлэн усны сангийн тогтвортой байдлыг хангах төсөл бий. Энэ хүрээнд Ус сувгийн удирдах газрын хариуцаж байгаа 182 ус түгээгүүрийн байруудыг ухаалаг болгох ажлыг 2014 оноос хойш гүйцэтгэж байна. Ус түгээгүүрийн байр буюу худгийг ухаалаг болгосноор иргэд 24 цагаар чөлөөтэй усаа авах боломжтой.

Монголын Мянганы Сорилтын сангийн Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал нийслэлийн үйлдвэрийн хаягдал, усны бохирдлыг бууруулах төлөвлөгөөний хүрээнд мэдээлэл өгөв. Тэд хаягдал бохир усны бохирдлын агууламжийг 2013 оны түвшинд бууруулах нарийвчилсан төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр эхэлж байгаа аж. 

Тэрбээр хэлэхдээ "Ус Сувгийн Удирдах Газартай гэрээтэй 500 орчим үйлдвэр бий. Үүнээс бохирдуулагч ангилалд хамаардаг долоон нэр төрлийн байнгын ажиллагаатай 200 үйлдвэр байгаа. Төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлж байгаа хаягдал бохир ус стандартын MNS6561:2015 шаардлагыг хангаж чадахгүй байна. Аж ахуйн нэгж, үйлдвэрүүд байгаль орчныг бохирдуулж байгаа үүрэг хариуцлагаа хүлээгээд урьдчилан цэвэрлэх байгууламжтай болсон тохиолдолд бохирдлын агууламж 2013 оны түвшин рүү дөхөх юм.  Одоогоор Ус сувагтай гэрээтэй арьс шир боловсруулах, ноос ноолуурын 11 үйлдвэрт урьдчилан сэргийлэх байгууламж байдаг. Дээрээс нь дахин зургаан үйлдвэр тоног төхөөрөмжөө суурилуулаад явж байна" хэмээн хэллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
3 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.