Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Японы Гадаад хэргийн сайд Монгол Улсад айлчилна


Япон Улсын Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяши Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 30-наас тавдугаар сарын 2-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийх юм байна. 

Уулзалт, яриа хэлэлцээний үеэр талууд Монгол, Японы Стратегийн түншлэлийг бататган бэхжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хоёр талын хамтын ажиллагааг  бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцана. Мөн Монгол Улс, Япон Улсын Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр (2017-2021)-ийн хэрэгжилтийг дүгнэж, КОВИД-19 цар тахлын сөрөг нөлөөг даван туулах чиглэлд хамтран ажиллах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг улам эрчимжүүлэх талаар санал солилцоно.

Энэ удаагийн айлчлал нь Япон Улсын Гадаад хэргийн сайдын Монгол Улсад хийж буй зургаа дахь айлчлал юм. Өмнө нь Япон Улсын Гадаад хэргийн сайд С.Уно 1989 онд, Ё.Кавагүчи 2004 онд, К.Окада 2010 онд, Т.Коно 2019 онд, Т.Мотэги 2020 онд тус тус Монгол Улсад айлчилсан.

Ёшимаса Хаяши өмнө нь Японы Засгийн газрын танхимд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан туршлагатай улстөрч юм.


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.