Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Kung Fu Hustle" киноны 2-р анги 18 жилийн дараа бүтээгдэхээр боллоо


2004 оны "Kung Fu Hustle" киноны дараагийн буюу 2-р анги 18 жилийн дараа буюу энэ онд бүтээгдэхээр болсон тухай тус киноны найруулагч Стивен Чоу мэдээллээ. Тэрээр эхний ангийг найруулан, зохиолыг бичиж, гол дүрийг бүтээсэн бөгөөд 2019 онд анх 2-р ангийг бүтээх тухай дэлгэж байсан ч өнөөг хүртэл тодорхой мэдээлээгүй байсан юм. 

Стивен Чоугийн мэдээлснээр, шинэ ангийн гол дүр нь эмэгтэй байх бөгөөд олон улсад зураг авалтыг хийж, хэд хэдэн нэр бүхий алдартай шинэ жүжигчид багт нэгдэх гэнэ. Шинэ анги нь 1-р ангитай "яг ч" холбоогүй өөр түүхийг өгүүлнэ. 

"Kung Fu Hustle" кино нь 2004 онд анх цацагдсан даруйдаа олон улсад үнэлэгдэн, "Box Office"-д 102 сая ам.долларын ашиг олж байсан бөгөөд өнөөг хүртэл бүтээгдсэн шилдэг адал явдалт инээдмийн төрлийн киноны нэгээр зүй ёсоор нэрлэгддэг. 

Стивен Чоу "Kung Fu Hustle" киноноос хойш жүжигчнээр ажиллалгүй найруулагчийн ажилдаа төвлөрчээ. Тэрээр 2016 онд "The Mermaid" киног найруулсан нь Хятадын бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг орлоготой кино бүтээлийн нэг болоод буй. Мөн хамгийн сүүлд буюу 2019 онд "The New King Of Comedy" киног найруулжээ. 

Эх сурвалж: South China Morning Post

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
14 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
16 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.