Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Met Gala 2022: Ким Кардашиан Мэрилин Монрогийн даашинзаар гангарахын тулд 21 хоногт 7 кг хасчээ


Энэ жилийн "Met Gala"-д Кардашианы гэр бүлийнхэн анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ уригдлаа. Тэдний дундаас Ким Кардашианы гоёл олны анхаарлын төвд орсон юм. Найз залуу Пит Дэвидсонтойгоо уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн тэрбээр алдарт жүжигчин Мэрилин Монрогийн даашинзаар гангарчээ. Энэ даашинзыг Мэрилин Монро 1962 онд Ерөнхийлөгч Жон Кеннедид төрсөн өдрийн дуу дуулж өгөхдөө өмсөж байсан бөгөөд тухайн үед эл үйл явдал ихээхэн шуугиан тарьсан билээ. 

Сувдан гоёл бүхий гялалзсан гоёмсог даашинзыг Жан Луис урлажээ. Хожим даашинзыг Ripley's Believe It or Not! музей дуудлага худалдаанаас 4.81 сая доллараар авсныхаа дараа олонд дэлгэсэн юм. Ким алдарт даашинзыг музейгаас түр зээлсэн бөгөөд анх түүнийг өмсөж үзэхээр болоход бээлий өмссөн буутай хамгаалагчид дагалдан ирсэн гэнэ. Даашинз Кимд таараагүй тул тэрбээр гурван долоо хоног хатуу дэглэм барин 7 кг жин хассаны эцэст таарчээ. Тэр өдөрт хоёр удаа тураах хувцсан өмсөн гүйлтийн зам дээр гүйж, элсэн чихэр, нүүрс усаа бүрэн хасаж, ногоо, уураглаг хоол хүнс идэж байсан хэмээн ярьжээ. 

Ким "Vogue" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Энэ даашинз Америкийн түүхтэй хэрхэн холбогддогийг мэдэх учир маш хүндэтгэлтэй хандсан. Өмсөж байхдаа даашинзыг гэмтээхгүйн тулд суух, юм идэхээс татгалзсан" хэмээн ярьжээ. Түүнчлэн Ким улаан хивсний ёслолд оролцсоныхоо дараа оригинал даашинзыг хүлээлгэн өгч мөн л  Ripley's Believe It or Not! музейн эзэмшилд байдаг дууриамал хувилбарыг сольж өмссөн байна. 

ЗурагТайлбар




Эх сурвалж: Daily Mail 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
2
9 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
11 цагийн өмнө
Коби Брайнтыг эргэн дурсахуй: Түүний амьдралын гэрэл зургууд
санал болгох
1
11 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
14
0
0
1
1
3

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.05.05 66.181.161.16

Hairan daashinz

0 Хариулах