Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Өөр өөр сэтгэцийн эмгэгийг ойлгоход туслах 15 кино


Үе үеийн кино бүтээгчид сэтгэл гутралд орж, өөрөө өөртэйгөө тэмцэн, тарчилж буй дүрүүдийг бүтээлүүддээ тусгасаар иржээ. Бид сэтгэцийн эмгэг, солиорлоос айдаг. Гэвч нөгөө талаар кино бүтээлд дүрслэгдсэн сэтгэл эмзэглүүлэм боловч хүчирхэг дүрүүд бидэнд сэтгэцийн эмгэгийг маш сайн ойлгуулж, сэтгэлд хоногшсон хамгийн хайртай дүрүүд болон үлдэх нь бий. Өөр өөр сэтгэцийн эмгэгийг маш бодитоор дүрслэн харуулж чадсан 15 киног харцгаая.

1. The Three Faces of Eve (1957) - Сэтгэл хуваагдах эмгэг

Корбетт Тигрен, Херви Клекли гэх 2 америк сэтгэцийн эмч нэгэн тун ховор сэтгэцийн эмгэгтэй бүсгүйг эмчлэх даалгавар авч байсан бодит явдал 1950-аад оны үед болжээ. Тэр эмгэг нь өөрийнхөө хувь чанарыг алдаж олон хүний зан байдалд хувирдаг тун хачирхалтай эмгэг байж. Эмч нар энэ бодит кейсээр ном бичиж, энэ нь хожим 1957 онд “Ивийн 3 төрх” нэртэй кино бүтээл болсон юм.

2. Red Desert (1964) - Сэтгэл гутрал

Найруулагч Микаланжело Антонионийн 1950-1960 оны үед хийсэн орчин үеийн нийгмийн бодит төрхийг харуулах зорилготой цуврал бүтээлүүдийн хамгийн сүүлийнх нь “Red Desert” юм. Энэ кинонд амиа хорлохоор завдаж байсан нэгэн гэрлэсэн бүсгүй амьдралаа цааш үргэлжлүүлэхээр шаналж яваа тухай гардаг.

3. Repulsion (1965) - Шизофрени

Найруулагч Роман Поланскийн хамгийн анхны аймшгийн төрлийн кино энэ юм. Тус бүтээлд үзэсгэлэнтэй бөгөөд хэвийн бус сэтгэлгээтэй залуу бүсгүй Каролын тухай гардаг. Кино бүхэлдээ Каролын зохиомол дүрүүдтэй харилцаж буй хэсгүүдээс бүрдэнэ.

4. Mr. Jones (1993) - Хоёр туйлт сэтгэцийн эмгэг

Сэтгэцийн эмгэгтэй болсон өвчтөн, ноён Жонс сэтгэцийн эмчдээ дурласнаар энэхүү романтик киноны үйл явдал өрнөнө. Алдарт жүжигчин Ричард Гере энэхүү дүрээр сэтгэл гутралтай өвчтөний дүрийг гаргууд бүтээж чадсанаараа кино дэлгэцийн түүхэнд мөнхөрсөн юм.

5. As Good As It Gets (1997) -  Давтан үйлдэх эмгэг

Жүжигчин Жэк Николсон олон кинонд галзуу эрийн дүр бүтээж байсан. Тэр гол төлөв сэтгэцийн өвчтэй хүний дүрийг бүтээж байсан ч энэ кинонд "obsessive-compulsive" буюу нэг зүйлээ олон дахин давтан хийх эмгэгтэй хүний дүрийг маш чадварлагаар, бодитой бүтээжээ. 

6. Girl, Interrupted (1999) -  Бие хүний эмгэг 

Сюзанна Кэйсений өөрийн намтар “Girl, Interrupted” номоос сэдэвлэсэн энэхүү кинонд 1960-аад оны сэтгэц мэдрэлийн эмнэлгийн бодит байдал, сувилагч болон өвчтөнүүдийн харилцааг бодитой харуулж чадсанаараа онцлог. Энэ киноны өгүүлэмж нь амиа хорлох оролдлого хийснийхээ дараа ээж, аавынхаа шахалтаар сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтсэн, гол дүрийн бүсгүй Сюзаннагийн зүгээс бичигдсэн байдаг.

7. Analyze This (1999) - Сэтгэл гутрал

Америкийн мафийн босс ба түүний сэтгэцийн эмгэгийн тухай өгүүлэх энэхүү кино нь хамгийн шилдэг мафийн, хошин кинонуудын нэг юм.

8. Hollywood Ending (2002) - Хий өвчин 

Вүүди Аллений кинонуудыг мэддэг хүмүүс түүний кино бүтээлүүд ба амьдралд нь сэтгэл зүй ямар чухал нөлөөтэйг сайн мэдэх биз ээ. Түүний бүтээлүүдээс сэтгэцийн эмгэгийн эхэн үеийг хамгийн бодитоор харуулж чадсан кино бол “Hollywood Ending” юм. Тэр энэ кинондоо өөрөө өвчтөний дүрийг бүтээсэн байдаг.

9. Spider (2002) - Шизофрени, сэтгэл гутрал

Найруулагч Дэвид Кроненберг бол жигтэй аймшгийн кинонууд, хүний биеийн мутаци, тархины эмгэгүүдээр хийсэн бүтээлүүдээрээ алдартай. Тэр дундаас сэтгэцийн эмгэгээр шаналж буй хүнийг хамгийн бодитоор дүрсэлж чадсан нь “Spider” кино юм.

10. Matchstick Men (2003) - Давтан үйлдэх эмгэг

Английн найруулагч Ридли Скоттын урын санд байдаг цөөн хэдэн хошин кинонуудын нэг энэ. Эрик Гарсиагийн ижил нэрт романаас сэдэвлэсэн энэ киног бараан комеди төрөлд хамруулахаас гадна гэмт хэрийн ангилалд ч оруулж болно.

11. Margot at the Wedding (2007) - Сэтгэл гутрал, Давтан үйлдэх эмгэг

Амжилттай зохиолч Маргот хүү Клаудитайгаа дүү Паулинийнхаа хуримд уригдана. Киноны эхлэл хэсгээс л тэр дүүтэйгээ тийм ч дотно биш гэдгийг та ойлгох болно. Маргот дүү Паулиний сүйт залууд сэтгэл дундуур явдаг тухайгаа илэрхийлэх үеэс та түүний хувь чанарын доголдолтой сэтгэцийн эмгэгтэй өвчтөнүүд ямар байдгийг харж болох юм.

12. Helen (2009) - Гүн сэтгэл гутрал

Энэ жагсаалтад байгаа кинонуудаас магадгүй хамгийн сэтгэл хөдөлгөм, гунигтай нь “Helen” байж мэдэх юм. Гол дүрийн Хелен бол нөхрөөсөө салсныхаа дараа ахин амьдрал эхлүүлж, шинэ нөхөр, охинтойгоо аз жаргалтай амьдарч яваа бүсгүй. Гэвч тэр гэнэт шалтгаангүйгээр гуниглаж, бүр заримдаа найзуудынхаа дэргэд уйлах болсноор сэтгэцийн өвчлөл нь ил гарна.

13. Antichrist (2009) - Сэтгэл гутрал, гүн ядаргаа

Энэхүү кино эхлэхээс төгсөх хүртэл зөвхөн хос хоёрын дүр л гардаг. Хүүхдээ алдсаны дараа амьдралаа цааш үргэлжлүүлэхээр шаналж буй бүсгүйн тухай эл кино 2009 онд хамгийн их шуугиан тарьсан кинонуудын нэг билээ.

14. Kotoko (2011) - Шизофрени

Залуу ээж Котоко маш хүнд сэтгэцийн өвчин туссан нэгэн. Тэр бүр нялх хүүгээ гэмтээх хэмжээнд эмгэгтэй болсон. Түүний гаргаж буй авир, зан төлөв маш догшин. Найруулагч энэхүү киногоор их хотын амьдралын сөрөг үр нөлөөг харуулахыг зорьсон байдаг.

15. Still Alice (2014) - Альцгеймер

Алзхаймерын өвчин туссан Алис бол хэл шинжлэлийн профессор. Түүний өвчний эхний шинж тэмдгүүд киноны эхэн үед гардаг бөгөөд энд их сургууль дээр лекц уншиж байхдаа зарим зүйлийг санаж чадахгүй байгаа хэсгийг тод харуулдаг.

Эх сурвалж: Tasteofcinema

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
17 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Уржигдар
Роберт Паттинсон, Сүки Уотерхаус нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа
санал болгох
1
16 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
17 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
21 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.