Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Цагаан ордон анх удаа хар арьст Хэвлэлийн төлөөлөгчтэй боллоо


Ерөнхийлөгч Байден Карин Жан-Пьерийг Цагаан ордны шинэ Хэвлэлийн төлөөлөгчөөр томилжээ. Энэ албан тушаалыг түүхэндээ анх удаа ижил хүйстэн гэдгээ нээлттэй зарласан, хар арьст эмэгтэй хашихаар болж буй нь энэ юм. 

Өдгөө 44 настай тэрбээр Франц улсын мэдэлд байх Карибын тэнгисийн Мартиник аралд төрж, Нью-Йоркийн Квинс хотод өсчээ. Карин Жан-Пьер өмнө нь MSNBC телевизид шинжээчээр ажиллаж байсан, Ардчилсан намд 20 гаруй жил ажилласан эмэгтэй юм. Обамагийн засаг захиргааны үед ч тэрбээр нөлөө бүхий алба хашиж байсан аж. Харин Жо Байденыг сонгогдсоноос хойш Хэвлэлийн нарийн бичгийн дэд даргын үүргийг гүйцэтгэж байсан юм. 

Хэвлэлийн төлөөлөгч нь Цагаан ордны сэтгүүлчидтэй өдөр бүр уулзалт хийж, АНУ-ын засаг захиргааны нэрийн өмнөөс мэдээлэл хүргэдэг хариуцлагатай албан тушаал юм. Энэ утгаараа Хэвлэлийн төлөөлөгч нь үндэсний хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цаашлаад Америкийг төлөөлөх нүүр царай гэж үздэг. 

Одоогийн байдлаар Байдены засаг захиргаанд Дэд ерөнхийлөгч Камала Харрис, Дээд шүүхийн шүүгч Кетанжи Браун Жексон, Дотоод бодлогын зөвлөлийн дарга Сюзан Райс, НҮБ-ын Элчин сайд Линда Томас-Гринфилд, Цагаан ордны Хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер тэргүүтэй хар арьст эмэгтэйчүүд өндөр албан тушаал хашиж байна. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Кайли Женнерийн Khy жинстэй танилц
2
Өчигдөр
Фото: Далай лам Монголын мөргөлчдөд ном айлдлаа
3
2024.04.19
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
санал болгох
1
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
2
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар
3
2024.04.17
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.