Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Монголын анхны лого үзэсгэлэн "The Sign" нээлтээ хийлээ


"Бид Монгол Агуулга" нэгдлийн 19 график дизайнерын сүүлийн 20 жилийн хугацаанд бүтээсэн 1600 гаруй лого бүхий "The Sign" үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Монголын уран зургийн галерейд боллоо. Нээлтийн үйл ажиллагааны үеэр шог зураач С.Цогтбаяр "Дизайнер бол сайн зураач мөн судлаач, эрдэмтэн, инженер хүмүүс юм. Тийм болохоор дизайнеруудыг би үргэлж хүндэлдэг. Лого болгоны цаана хөдөлмөр, санаа, зөрчил, сэтгэлийн хямрал бий. Дизайнер удаан бодсоныхоо дараагаар ердөө л ийм минимал дүрсийг бүтээдэг. Иймд асар их мэдээллийг минимал тэмдэгтэд багтаасан эцсийн дүр нь лого юм" хэмээн хэлсэн юм.  

Бидний эргэн тойронд зүйл тус бүрийнхээ агуулгыг шингээсэн дүрс, тэмдэгтүүд оршин байдаг. Харин тэдгээр дүрс, тэмдэгтүүдийг амьдралд ойртуулж, агуулгыг шинэчлэн аливаа зүйлтэй зохилдуулж хүргэдэг нь дизайнерууд болохыг энэхүү үзэсгэлэнгээс харах боломжтой. Үзэсгэлэнд байрлуулсан 1600 гаруй логог бэлгэдэлт тэмдэгт, үгэн тэмдэгт, үсгэн тэмдэгт, дүрс үгийн хослол, хийсвэр тэмдэгт, дүр төрх, хэлхээ үсэг, сүлд бэлгэдэл, зурган тэмдэгт гэсэн есөн ангилалд хуваан өлгөсөн тул эдгээр төрлүүдийн давуу болон сул тал хийгээд хоорондоо хэрхэн хосолж болох зэргээр ангилал тус бүрийн ялгааг анзаарах боломжтой ажээ. Мөн "The Sign" лого үзэсгэлэнд дизайнерууд өөрсдийн чөлөөт сэтгэлгээгээр бүтээсэн уран бүтээл олноор дэлгэгдсэн тул тэдгээрийг үзэх, мөн худалдан авахад ч нээлттэй юм.

"The Sign" үзэсгэлэнд оролцож буй дизайнер Ц.Тамир "Дизайнер нэг логог бүтээхийн тулд өчнөөн шаналж, тэмцэлддэг. Уг үзэсгэлэнд гарсан бүхий л логонууд оролцогч дизайнеруудын хүмүүст үзүүлэхийг хүссэн дүрснүүд юм. "Бид Монгол Агуулга" нэгдлийн дизайнеруудын сүүлийн 10-20 жилийн мөчлөгт урласан бүтээлүүд энэхүү үзэсгэлэнд бий. Миний хувьд, нэг лого бүтээхийн тулд хамгийн ихдээ долоо хоног шаналдаг. Бодох, санаагаа олох үйл явц хамгийн хэцүү" гэв. Уг үзэсгэлэн тавдугаар сарын 11-ний 15 цаг хүртэл үргэлжилнэ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан
2
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн Биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ
санал болгох
1
14 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.