Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"IHC Esports" баг өнөөдөр "PGL Antwerp Major" тэмцээний гурав дахь тоглолтоо хийнэ


CS:GO (Counter-Strike: Global Offensive) тоглоомын дэлхийд нэр хүндтэй, "PGL Antwerp Major" тэмцээн тавдугаар сарын 9-22-ний өдрүүдэд Бельгид болно. Манай улсаас "IHC Esports" баг Австралийн "Renegades" багийг хожсоноор Ази-Номхон далайн бүсийг тэргүүлэн тус тэмцээнд оролцох эрхээ авсан билээ. Энэхүү тэмцээнд дэлхийн бүс бүрээс шалгарсан 24 баг оролцож байгаа юм.  

"PGL Antwerp Major" тэмцээний "Challenger Stage" шат нь өчигдөрхөн эхлээд буй. Оролцогч багууд гурав хожвол дараагийн буюу "Legends Stage" шатанд шалгарах ба улмаар дэлхийн шилдгүүд болох "Heroic", "Navi", "CPHC", "Faze", "C9" тэргүүтэй багуудтай өрсөлдөнө. Харин гурав хожигдвол тэмцээнээс шууд хасагдах юм. "IHC" баг өчигдөр эхний тоглолтуудаа "Astralis" болон "Complexity Gaiming" багуудын эсрэг хийсэн боловч ялагдаж 0-2 буюу хасагдах аюулд ороод байна. Тэд өнөөдөр 20:30 цагаас Австралийн "Renegades" багтай тоглоно. Хожсон нь тэмцээнээ үргэлжлүүлэх бол хожигдсон нь шууд хасагдах юм. Өмнө нь таарч тоглоход "IHC Esports" баг 2:0 харьцаатай илүүрхэж байв. 

2019 онд Монгол тоглогч анх удаа "CS:GO Major" тэмцээнд оролцож байсан бол энэ жил Монгол баг анх удаагаа "Major" тэмцээнд тоглож байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
4 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
4 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.