Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

М.Намуун, О.Есүгэн нар өнөөдөр боксын ДАШТ-д медалийн төлөө тулалдана


Боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ Туркийн Истанбул хотноо найм дахь өдрөө үргэлжилж байна. Уг тэмцээнд монгол улсаас Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга дасгалжуулагчтай 10 тамирчин оролцож буй юм. Өнөөдөр 54 кг-д О.Есүгэн Тайландын тамирчин Прийдакамон Тинтбтайтай, 57 кг-д М.Намуун Энэтхэгийн Манишатай хүрэл медалийн төлөө тулалдана.

Монхорын Намуун боксын өсвөр үе, залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль авч байсан билээ. Мөн тэрбээр он гарснаар 22 хүртэлх насны боксын Азийн АШТ-ээс мөнгөн медаль авч, УАШТ-д түрүүлээд буй юм.

О.Есүгэн эхний тойрогт Мехсикийн тамирчин К.Фернандесийг, хоёрдугаар тойрогтоо Энэтхэгийн боксчин Шикша нарыг ялснаар ийнхүү медалийн төлөө тулалдах эрхтэй болоод байна. Тэрбээр УАШТ-д түрүүлж, ДАШТ-д тулалдах эрхээ авсан.

Боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын цорын ганц тамирчин бол М.Нандинцэцэг билээ. Тэрбээр 2018 онд Энэтхэгт болсон ДАШТ-ий 54 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
2
1 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
3
2 цагийн өмнө
57 кг: Б.Мөнх-Эрдэнэ олимпын эрхийн барилдаанд ялагдлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.