Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Биднийг аварга болгосонд баярлалаа, Лучо"


Өнгөрсөн шөнө явагдсан "Атлетико Мадрид" болон "Севилья"-ийн тоглолтын үеэр Ванда Метрополитано цэнгэлдэх хүрээлэнд сүүлчийн тоглолтдоо оролцсон Луис Суарезийн уйлж суугаа зураг, талархлын захидлуудын хамт цахим орон зайд тархав. Харин цэнгэлдэх дотор "Биднийг аварга болгосонд баярлалаа, Лучо" гэсэн бичиг бүхий самбарууд хаа сайгүй дэрвэж, нижигнэсэн алга ташилтаар "Атлетико"-гийн хөгжөөн дэмжигчид Суарезийг үдлээ. Учир нь Суарез ирэх сард "Атлетико Мадрид" клубтэй үзэглэсэн гэрээгээ эцэслэж, үнэгүй явах болсноо зарлаад буй билээ. Суарез одоогоор Америкийн багуудаас түүн рүү илгээх саналыг ойшоохгүй байгаа бөгөөд харин түүний нэн тэргүүний зорилго Европын лигт үргэлжлүүлэн тоглох юм. 

Өдгөө 35 настай Уругвай довтлогч "Атлетико"-д хоёр улирлыг өнгөрүүлэхдээ 65 тоглолтод оролцож, 32 гоолыг оруулсан. Тэрбээр өнгөрсөн улирлын Ла лигт 21 гоолыг бүртгүүлж, "Атлетико" цомыг 11 дэх удаагаа өргөхөд чухал үүргийг гүйцэтгэсэн юм. Харин түүнээс өмнө "Барселона"-д зургаан улирал тоглосон. Тэнд Аваргуудын лиг болон Европын супер цом, Клубуудын ДАШТ-д түрүүлж, Ла лиг болон Копа Дел Рей-д тус бүр дөрвөн удаа түрүүлсэн билээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
2
16 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эмэгтэй)
3
16 цагийн өмнө
23 настай Дариа Билодид Европын хошой аварга боллоо
санал болгох
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.