Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

М.Намуун, О.Есүгэн нар боксын ДАШТ-д V байрт шалгарлаа


Боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ Туркийн Истанбул хотноо ес дэх өдрөө үргэлжилж байна. Уг тэмцээнд монгол улсаас Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга дасгалжуулагчтай 10 тамирчин оролцов. Өчигдөр 54 кг-д О.Есүгэн Тайландын тамирчин Прийдакамон Тинтбтайтай, 57 кг-д М.Намуун Энэтхэгийн Манишатай хүрэл медалийн төлөө тулалдлаа. 

М.Намуун эхний үед 3:2-оор ялагдсан ч хоёрдугаар үед 4:1-ээр илт илүүрхэв. Түүний өрсөлдөгч тамирчин энэ үед олонтоо торгуулсан юм. Харин гуравдугаар үед 4:1-ээр энэтхэг боксчинд ялалтыг өгснөөр М.Намуун ДАШТ-ийг V байрт шалгарсан амжилтаар өндөрлүүлэв. Монхорын Намуун боксын өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальтай. Мөн тэрбээр он гарснаар 22 хүртэлх насны боксын Азийн АШТ-ээс мөнгөн медаль авч, УАШТ-д түрүүлээд буй юм.

О.Есүгэн эхний тойрогт Мехсикийн тамирчин К.Фернандесийг, хоёрдугаар тойрогтоо Энэтхэгийн боксчин Шикша нарыг ялснаар медалийн төлөө тулалдах эрхтэй болоод байв. Тэрбээр хүрэл медалийн төлөө Тайландын тамирчин Прийдакамон Тинтбтайтай тулалдаж 3:2-оор ялагдсанаар мөн л V байрт шалгарлаа.

Ийнхүү монголын тамирчид энэ удаагийн боксын ДАШТ-ээс медаль авч чадсангүй. Боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын цорын ганц тамирчин бол М.Нандинцэцэг билээ. Тэрбээр 2018 онд Энэтхэгт болсон ДАШТ-ий 54 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
3 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
3 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.