Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Залуу хүн бүр "Надад нэг санал байна" илтгэлийн тэмцээнд оролцох 5 шалтгаан


Улс нийгмийнхээ төлөө хүн бүр дотроо "нэг санал" тээн явдаг биз ээ. Чи ч бас саналаа илэрхийлж, бусдад хүргэж, дуу хоолойгоороо нийгэмдээ нөлөөлөхийг хүсдэг үү? Тэгвэл яг л чамд, надад зориулсан залуусын "Надад нэг санал байна" илтгэлийн тэмцээн зарлагджээ. Яагаад уг тэмцээнд орох хэрэгтэй гээч?

#1 Залуусын хувь нэмэрт чиний санал хамгийн чухал!

Улс төр, сонгууль, ардчилал дахь залуусын хувь нэмэр сэдвээр өөрийн нэг саналыг илэрхийлэн эсээ бичиж, улмаар илтгэл болгон нөлөөлөл үзүүлэхэд тань энэ тэмцээн тусална. Насны хязгаар нь 18-24. 

#2 Бичих авьяасгүй, уран илтгэж чадахгүй гэж өөрийгөө бүү бодоорой 

Тэмцээний эхний шатны шалгуур ердөө А4 нэг нүүр. Тиймээс өөрийгөө авьяасгүй гэж гололгүй яг одоо төрж буй бодол санал, мэдрэмжээ цаасан дээр буулгаад юу хийж чадахаа үзээрэй. Тэгээд эсээгээ [email protected] цахим хаягт илгээхэд л болно. 

Таны эсээ асуудал дэвшүүлж, шийдэл тодорхойлсон, шинэлэг санаа дэвшүүлсэн, үг үсгийн алдаагүй найруулгатай байгаа эсэхээр шалгаруулалт явагдана. Дараагийн шатанд шалгарсан оролцогчдод 6-р сарын 5-ны өдөр утсаар болон цахим шуудангаар мэдэгдэнэ гэсэн шүү. 

#3 Дараагийн шатанд яах вэ? 

Таны эсээ дараагийн шатанд шалгарвал өөрийн эсээг илтгэл байдлаар дүрс бичлэг болгон илгээнэ. Биечлэн ирж уран илтгэл танилцуулахгүй тул цаг завандаа тааруулаад л бичлэгээ илгээхэд болох юм. 

#4 Шилдэг саналыг нэг сая төгрөгийн шагнал хүлээж байна

Тэмцээн бүрт шагналын сан мэдээж чухал. 1-р байр 1 сая төгрөг, 2-р байр 500 мян.төг, тусгай байр 3 хүн тус бүрт 100 мян.төгрөг шүү. Орон нутгаас оролцох бол бүү санаа зов. Шалгарсан оролцогчийн замын зардлыг даах болно. 

#5 Зөвхөн тэмцээн бус илүү их боломжийн эхлэл!

Тэмцээнд оролцоод шагналаа гардаад л таны санал орхигдохгүй. Таны санал "Би нэгдье" залуусын өдөрлөгийн хүндтэй санал болох юм. Тэмцээнд оролцсоноор хүрээллээ тэлж, суралцах илүү их боломж нээгдэнэ гэдэгт итгээрэй. 

Тэмцээний тухай дэлгэрэнгүй мэдээллийг зураг дээр даран хараарай.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.03.30
Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар залуусын мэдвэл зохих 5 зүйл
2
2022.06.15
"Би Нэгдий" залуусын өдөрлөгөөс онцлох нь: Юу болж өнгөрөв?
3
2022.06.11
"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө
санал болгох
1
4 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
6 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
9 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.