Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Playtime 2022" наадмаас мэдүүштэй 3 баримт ба "ROAD T0 20" үзэсгэлэн


Хөгжимд дурлагсдын тэсэн ядан хүлээдэг Playtime наадам анхлан зохиогдоод даруй 20 жилийг үджээ. Үе үеийнхний сэтгэл хоногшсон дурсамжийг харуулах "ROAD T0 20" үзэсгэлэн өчигдөр Q Art Gallery-д нээлтээ хийлээ. Нээлтийн үеэр Playtime 2022 наадмын хэвлэлийн бага хурал болсон бөгөөд наадмын зохион байгуулагчид болон хамтрагч байгууллагууд онцлох мэдээллийг хүргэлээ. Энэ жилийн наадам ямар онцлогтой гээч?

1. "Ногоон наадам" зорилго: 

Аюулгүй байдал, байгаль дэлхийдээ үзүүлэх нөлөөллөө бодолцон наадамд оролцогчдыг автобусаар зорчихыг уриалж, хувийн автомашинд зориулсан зогсоолын хэсэггүй зохиогдохоор боллоо. Харин дугуйн зогсоол, цахилгаан такси, наадмын болон нийтийн автобус зэргээр зорчиж болохыг онцлууштай. Энэ жилийн наадам Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд хог хаягдалгүй байх бөгөөд нэг удаагийн хэрэглээнээс татгалзаж, хуванцар хог хаягдлыг дахин боловсруулахыг залууст уриалах юм.

Playtime-ийн үеэр КҮҮЛ залуусын хийдэг 7 "ногоон" хандлага

2. Цар тахлын дараах тэсрэлт наадам:

Хоёр ч жил хойшилсон наадам энэ жил цар хүрээгээ улам тэлэн, 20 жилийн ойгоо тэмдэглэхэд бэлэн болжээ. Наадмын үеэр гадаад дотоодын 150 уран бүтээлч 15 тайзнаа уран бүтээлээ дэлгэн тэсрэлт хийх юм. Наадмын уламжлал болсон тайз асруудаас гадна стратегийн түнш болон дэмжигч байгууллагууд, залуусын брэндүүдийн тусгай тайзууд нэмэгдэх нь онцлогтой. Наадамд ойролцоогоор 60 мянган үзэгч ирэх төлөвтэй байна. 

3. "Playtime Plus" хөтөлбөр:

Залуусын хөгжмийн боловсролд хувь нэмэр оруулахаар энэ оны наадмаар "Playtime Plus"  хөтөлбөр зохиогдох бөгөөд уран бүтээлчдийн сэтгэл зүйг дэмжин, хөгжмийн боловсрол, эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах арга хэмжээ, сургалт хөтөлбөрүүд зохиогдох юм.

"ROAD T0 20" үзэсгэлэн 100 гаруй гэрэл зураг, үе үеийн наадмын түүхийг шингээсэн эд зүйлс, баримтат кино, жил бүрийн наадмын зурагт хуудас, хувцас загварууд,тусгай бүтээл, наадмын онцлогийг шингээсэн бүтээгдэхүүнээс бүрджээ.

"ROAD T0 20" үзэсгэлэнгийн хэсгээс:

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
7 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
7 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
7 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
8 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
12 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.