Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Зуныг угтан "күүл" залуусын хийдэг 9 ГОЁ ЗҮЙЛ


Нэг л мэдэхэд жилийн эхний 5 сар зурсхийн өнгөрч, урин дулаан зун "албан ёсоор" эхэллээ! Яг л жилийн энэ үед күүл залуус нимгэн гутал хувцсаа гарган, аяллын төлөвлөгөөгөө бэлтгэхээс гадна ямар күүл зүйлсийг хийдэг гээч? 

#1 Өдөр тутмын амьдралаа шинэчилж, гоё дадлуудтай болох

Намар, өвөл, хаврын турш хичээллэж, ажиллаж, "ачаалал" авсан бие сэтгэлээ амрааж, өөрийгөө цэнэглэх цаг зун л тохиодог. Тиймээс ч күүл залуус нэгэн хэвийн өдрүүдээс багахан завсарлага авч, өөртөө шинэчлэл хийхийг эрмэлздэг шүү. Өглөө босох цагаа урагшлуулах, эртлэн босоод гүйх, эрүүл хоол хүнс судлах, чөлөөт цагаараа хийх гоё хоббитой болох зэргээр шинэ дадлуудыг хэрэгжүүлэхэд хамгийн таатай цаг иржээ! 

#2 Унших ном, сонсох дуу, үзэх киногоо шинэчлэх

"Күүл" залуусын ертөнцийг бүтээж, бусдаас онцгойруулж, цор ганц "Би"-г бүтээдэг зүйл яах аргагүй ном, дуу, кино. Зун цагийг ашиглан өөрийн ертөнцийг бүрдүүлдэг дуртай зүйлсээ шинэчлэн, шинэ содон тоглолтод очиж, шинэ төрлийн ном уншиж, цоо шинэ урлагийн бүтээлүүдээр өөрийгөө хүрээлүүлээрэй.

#3 Сонгуульгүй ч оролцоотой хэвээрээ!

Сонгуультай зуныг санаж байна уу? Залуус нэгдэж, хамтдаа оролцож, саналаа өгөхийг уриалан, залуусын ирц нэмэгдээд л... Оролцоо гэдэг зөвхөн сонгууль биш гэдгийг күүл залуус мэддэг. Бид энгийн үед юу ч хийхгүй, анзаарахгүй сууж огт болохгүй. Үргэлжлүүлэн хянаж, шаардлага тавьж, анзаарч, бүгдийг ажиглаж байснаараа маш үр дүнтэй байдлыг авчирч чадах юм шүү.

Энэ зуныг угтан күүл залуусын цуглах талбар "Би нэгдий" залуусын өдөрлөг тун удахгүй зарлагдах гэж байна. Энэ хуудастай хамт байж, мэдээлэл аваарай  

#4 Яг ч сонгуульгүй зун биш шүү   

Энэ зун ерөнхийлөгчийн, УИХ-ын сонгууль байхгүй ч 6-р сарын 19-ний өдөр улс нийтийн амьдралд чухал нөлөөтэй Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгууль болно. Анх удаа улс даяар нэгдсэн журмаар зохион байгуулагдах нь тун онцлогтой тул оролцоо хяналттай хэвээр байцгаая!

Нээрэн, орон нутгийн хурлын төлөөлөгчийн орон тоог нөхөх зорилгоор нөхөн сонгуулийг явуулдаг бол дахин сонгуулийг өмнөх сонгуулийг хүчингүйд тооцсон үед тухайн тойрогт явуулдаг юм шүү. 

#5 Шинэ орчин, шинэ газар, шинэ найзууд, шинэ зүйлст зориглох

Шинэ бүхэн биднийг өөрчилж, тухтайг бүсээсээ гарах хэцүү ч эргээд харахад бид олон зүйлсийг суралцсан байдаг. Өөрийгөө багахан хүчилж тухтай бүсээсээ гараарай. Ямар хүрээлэлтэй, ямар үзэл бодолтой, ямар залуу хүн баймаар байна? Тийм л хүн болохын тулд энгийн зүйлсээс эхлээрэй. Очдогоосоо өөр газарт очиж, холын аялалд явж, дуу хоолойгоо чанга илэрхийлэх гээд л юу ч байж болно   

#6  "Зуны хүслийн жагсаалт" гаргах

Аз жаргалтай амьдрал гэдэг амьд сэргэг мэдрэмж, өдөр бүрийн жижигхэн гоё зүйлсээс бүрддэг. Энэ зун хийх, хийж үзмээр байгаа зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж, зуныг хамгийн дурсамжтайгаар мөнхлөх адал явдлыг эхлүүлээрэй. 

#7 Айдсаа даван туулах зоригтой алхам хийх

Зуны нэгэн хэвийн өдрүүдийг өөрчлөх хүн нь та өөрөө. Тиймээс энэ зун айж явдаг зүйлээ хийж, ард нь гарч, том даваа давах зэргээр амжилтын мэдрэмжийг аваарай.  

#8 Өөрийгөө хайрлахад энэ зуныг зориулах 

Өдөр уртассан дулаахан зуны цаг заваа ашиглан өөрийн дотоод сэтгэл рүү өнгийгөөрэй. Чамд яг одоо ямар мэдрэмж төрж байна? Шийдвэрлэх хэрэгтэй асуудлууд, гарц шийдэл олох хэрэгтэй зүйлс юу байна? Өөрийн дотоод сэтгэл зүйг чагнаж, шаардлагатай бол мэргэжлийн сэтгэл зүйчид хандахаа мартуузай. Залуу хүмүүс ч тогтмол үзлэг шинжилгээнд хамрагдаж, урьдчилан сэргийлэхэд илүүдэхгүй шүү. Эрүүл мэндийн даатгалдаа хамрагдан, идэвхтэй эрүүл зуныг өнгөрүүлдэг юм шүү. 

#9 Хүсдэг шигээ хүн байх цаг ирлээ!

Зуныг ашиглан удаан төлөвлөсөн шалгалтдаа бэлтгэх, дасгал сургуулилт хийж хүссэн биеэ өөрөө цогцлоох, оройдоо амттай хоол хийн гэрийнхнээ дайлах, өөртөө цаг гарган хүсдэг шигээ нэгэн болохын төлөө энэ зуны цаг хормыг ашиглаарай.


Энэ зуны "күүл" төлөвлөгөөгөө сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай. Удахгүй "Би нэгдий" залуусын өдөрлөгөөр уулзацгаая   

#USAID #IRI #TAF #SWYEEPPM #B1D #Бинэгдий

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.03.30
Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар залуусын мэдвэл зохих 5 зүйл
2
2022.06.15
"Би Нэгдий" залуусын өдөрлөгөөс онцлох нь: Юу болж өнгөрөв?
3
2022.06.11
"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө
санал болгох
1
10 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.