Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн ХАМГИЙН ТОМ 6 ДУУЛИАН

Ээлжит дуулиан өнөөдөр олонд ил боллоо.


1. "Бенз Эрдэнэчимэг" 

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн дуулианууд 2013 оноос эхтэй. “Бенз Эрдэнэчимэг” гэх тодотголыг хүртэхэд хүргэсэн “Benz s500” маркын автомашины тухай жиргээнүүд нь түүнтэй холбоотой хамгийн хачирхалтай явдал. Тэр минут тутамд шинэхэн машиныхаа “ид шидийг” ийнхүү цувруулан жиргэснээр зарим бенз машин авахыг мөрөөддөг хүмүүсийг сэтгэл гутралд оруулсан байж ч мэдэх юм.

2. Туулайн ан

Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ туулайн ан хийсэн зургаа цахим хуудастаа дэлгэсэн нь олныг гайхашрал, дургүйцлийг хүргэж байсан үе саяхан. “Бүргэдээр туулай агнав” гэсэн тайлбартай оруулсан энэхүү зураг дээр Л.Эрдэнэчимэг яг л адал явдалт киноны гол дүрийн баатар шиг харагдаж байлаа. Гишүүн хожим үүнийг чихмэл туулай хэмээн тайлбарласан ч тусыг эс олсон.

3. “Apple”

Нэгэн хэвлэлийн бага хурлын үеэр Таван толгойг том алимтай зүйрлэсэн билээ. Гэхдээ энэ алим энгийн нэг алим байсангүй. “Apple” компанийн логог ийнхүү ашигласан нь санамсаргүй тохиолдол байсан эсэх нь одоог хүртэл эргэлзээтэй хэвээр...

4. Шанагаар гал түймэр унтраасан нь

Л.Эрдэнэчимэг гишүүн шанагатай усаар түймэр унтраахаар гүйж явсан цаг саяхан. Жаргалант тосгоны иргэд сонгогчидтой уулзалт хийж явах замд нь нэг айлд гал түймэр гарч байхтай таарсан нь түүний дуулианы тоог нэмээр нэмсэн юм. Учир нь тэр гал түймрийг унтрааж буйгаа олон нийтэд “батлан харуулах”-аар гэрэл зургийн камерын урдуур шанага бариад идэвхтэй гүйж явсан гэдэг. 

5. Монгол бүжиг

Авъяасаа гаргаж, ард түмэндээ биелгээ бүжгээр Цагаан сарын мэндчилгээ дэвшүүлсэн нь ахиад л түүнийг олны анхааралд оруулж орхив. “TV5” телевизийн нэвтрүүлгийн үеэр ийнхүү бүжсэн бичлэг тухайн үед цахим сүлжээний гол сэдэв байлаа.

6. Тамхитай бичлэг

Өнөөдөр Л.Эрдэнэчимэгийн ээлжит дуулиан олны анхааралд оров. Түүний тамхи татаж, согтууруулах ундаа хэрэглэсэн бичлэг цахим сүлжээгээр хурдтай тархаж байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
2
6 цагийн өмнө
Монголын багууд 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын эхний тоглолтдоо хожлоо
3
7 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.