Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Оффис бүрт тааралддаг кофенд дурлагч 8 төрлийн хүн + Тэдний онцлог


Албан байгууллага, хамт олны дунд олон төрлийн кофенд дурлагч бий. Ууж буй кофегоор нь тэднийг танин мэдэж ч болох юм...

#1 "Тас хар" кофенд дурлагч

Түүний хувьд тас хар гашуун кофеноос бусад нь зүгээр л "найруулсан ус". Маш чанартай, шинэхэн үрээр хуурсан, тас хар кофе л биш бол тэр өөр бусад кофег амандаа ойртуулна гэж үгүй. 

Тэд маш завгүй, зарчимч, олон зүйлийг нэгэн зэрэг амжуулдаг болохыг та анзаарахаас гадна том зорилго мөрөөдөл тээн, түүнийхээ төлөө хөдөлмөрлөн явдаг. 

#2 Кофе ууж "сүнсээ" олдог нэгэн

Тэр өглөө хамгийн эхэнд ирээд кофе чанаж суудаг. Кофе уухаасаа өмнө хэнтэй ч юу ч ярихгүй ч өдрийн эхний балга кофегоо уугаад л эргэн "сүнсээ" олж, найрсаг эелдэг нэгэн болон хувирна. Кофе түүний хувьд яг л эрч хүчийг нь сэлбэх бензин тос гэсэн үг. 

Энэ төрлийн кофе уугч гаднаа хүйтэн хөндий мэт харагдавч ойртон дотносвол маш уриалгахан, зөөлхөн нэгэн байх вий. Шөнөдөө ихэвчлэн оройтож, өглөө кофе уух гэж яардгаас нь үзвэл маш завгүй амьдралын хэв маягтай ч байж мэднэ. 

#3 "Өөрийгөө олсон" нэгэн

Шерлок Холмсыг санаж байна уу? Хар кофен дээр хоёр ширхэг ёотон хийж л уудаг даа? Тэгвэл тэр яг л Холмс шиг ямар кофе уудгаа маш сайн мэддэг. Тогтсон нэг найрлага, орцоор нь л хийхгүй бол тэр ууя гээд ч ууж чаддаггүй хатуу дадалтай. 

Тэр гаднаасаа нэгэн хэвийн уйтгартай харагдаж мэднэ. Гэвч өглөө бүр тогтсон нэг цагт босож, нэг төрлийн кофегоо ууж, өдөр бүр дасгал хийнэ гэдэг... Хүн бүрийн даган мөрдөж чадахгүй дадал юм шүү. 

#4 24/7 кофе уудаг хүн

Оройны 6 цаг болж ажил тарах дөхөхөд тэр кофе ууж л байна. Өглөө эрт, үд дунд, үдээс хойш гээд хэзээд л бол хэзээд тэр кофе уухад бэлэн байдаг. Бүр гэртээ хариад оройн хоолон дээрээ ч кофе уудаг байж мэдэхээр нэгэн... 

Тэр байнга эрч хүчээр сэлбэгдэж, амьдралыг олон талаас нь таашаан мэдрэх дуртай. Шөнө кофе уунгаа ажил хичээлээ хийх, төвлөрч, бүтээлч сэтгэхүйдээ "онгод" оруулах дуртай. 


Харин та аль төрлийн кофенд дурлагч вэ? 

Аль нь ч байсан танд дуулгах таатай мэдээ бидэнд байна. Оффисоосоо ч гаралгүйгээр дуртай кофегоо ажил дээрээ хүргүүлээд л уучихвал ямар вэ? Toki аппликейшний Кофе захиалах үйлчилгээгээр оффис дотроо байрлах томоохон кофе шопуудаас кофегоо хүргүүлэн аваарай. Одоогоор Улаанбаатарын хамгийн томоохон дараах оффисуудад шинэхэн үйлчилгээ нэвтрээд байна. 

  • Central Tower - Tous les Jours, Lavazza
  • Shangri-La Centre - Caffe bene
  • City Tower - Supersize
  • ICC Tower - Casa del cafe
  • Хоймор оффис - Sunny

Эдгээр оффист байрлаж буй кофе шопуудын бүх уух зүйлийг Toki аппликейшнаар авбал 20% хямдралтай байгаа шүү.


#5 Юу ч голдоггүй нэгэн

Харин түүний хувьд найруулж хутгадаг нэг удаагийн кофе байна уу, дэлхийн хамгийн үнэтэй үрээр чанасан кофе байна уу, сүү шоколадтай мока байна уу огт хамаагүй. Кофе л бол кофе. Тэр алийг нь ч таашаан ууж чадна. 

Тэр ууж буй кофегоо гоочилдоггүйнхээ нэгэн адил хүмүүсийг ч олон янзаар шүүмжилж, дорд үздэггүй. Хүмүүс түүнийг гаднаас нь дутуу үнэлж мэдэх ч тэр дотроо олон сонирхолтой бодол тээн явдаг байх вий.

#6 "Сошиал" кофенд дурлагч

Түүнтэй ярилцах хэрэг гарвал тэр "Кофе уунгаа ярилцах уу?" гэнэ. Уулзалт, хурал, цуглаан дээр түүнийг гартаа кофе бариагүй явааг нь та хараагүй ээ. Бусадтай амттай сайхан яриа өрнүүлэнгээ кофе таашаан уух нь түүнд хамгийн сайхан амралт гэж мэд. 

Нээлттэй ярилцаж, бусдыг сонсож, үзэл бодлоо хуваалцах дуртай экстраверт кофенд дурлагчид энэ төрөлд хамаарна. Сошиал гэлтгүй ганцаараа кофе шопт суугаад олон хүнтэй эсэхийг ч үл анзааран ном уншаад сууж байж ч мэднэ. 

#7 "Decaf" төрлийн хүн

Кофенд гүн гүнзгий "ороод" завсарлага авч байгаа, дэглэм юм уу эмчилгээ хийлгэж байгаа, эсвэл зүгээр л decaf кофенд дуртай хүмүүс энэ төрөлд багтана. 

Эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг, өөртөө анхаардаг, өөрийгөө хайрлаж халамжилж чаддаг хүмүүс ихэвчлэн энэ төрөлд хамаарах нь бий. 

#8 Өдөр бүр өөр кофе уудаг хүн

Шинэ содон кофег таашааж, шинэ амт мэдрэх адал явдалд тэр үнэхээр дуртай. Тэр хэрээрээ кофе шопын цэсэн дээрх үй олон төрлийн кофег тэр үнэр амтаар нь ялгаж чаддаг. 

Ууж буй зүйлээ өөрчилж, шинийг турших дуртай шигээ тэр амьдралыг ч олон янзаар мэдрэх дуртай. Хэзээ ч хийж үзээгүй зүйлээ хийх зоримог шийдвэр түүнээс л гарна. 


Доорх QR кодыг уншуулан яг одоо Toki апп-аа татаарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
2
13 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
14 цагийн өмнө
Коби Брайнтыг эргэн дурсахуй: Түүний амьдралын гэрэл зургууд
санал болгох
1
15 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
3
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.