Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Мөнхийн залуу" к-драма оддын арьс арчилгааны 5 өвөрмөц нууц


К-драма цувралын үзэсгэлэнтэй эмэгтэй жүжигчид 10,20 бүр 30 жилийн дараа ч огт хөгшрөөгүй мэт санагддаг уу? Мэдээж чанартай арьс арчилгааны бүтээгдэхүүн, өдөр тутмын эрүүл дадлууд гоо үзэсгэлэнгээ хадгалахад нөлөөлдөг ч дараах одод үл хөгшрөх гоо үзэсгэлэнгийнхээ өвөрмөц нууцаас дэлгэжээ. 

#1 Жан На-ра - Өдөр бүр 10 минут нүүрэндээ массаж хийх

41 настай Жан На-ра өдөр бүр нүүрэндээ 10 минут массаж хийж, өглөө оройны арьс арчилгаандаа онцгойлон анхаардаг гэнэ. Эхлээд тосон цэвэрлэгчээр будаг, нүүрэнд наалдсан тоосонцрыг цэвэрлэн, тоник серумаа маш сайн сонгон хэрэглэдэг гэжээ. 

#2 Жүн Жихён - Ууланд авирах, амьсгалын дасгал хийх

40 настай нэрт жүжигчин ууланд авирч, спортоор хичээллэх дуртай гэнэ. "W magazine"-д өгсөн ярилцлагадаа тэр өглөө эрт 6 цагаас босон амьсгалын дасгал, иога, бясалгал хийдгээ дурджээ. "Амьсгал бүрийг мэдрэх нь сэтгэл санааг ч өргөдөг" гэжээ. Мөн тэр биеийн хүчний дасгал хийх, дугуй унах, усан сэлэх, гүйх дуртай.

#3 Хён Жонг - Халаагуураас "хол" явах

51 настай жүжигчин эмэгтэй арьсаа залуугаар нь хадгалахын тулд халаагуураас "холхон" явахыг зөвлөжээ. Арьсандаа гараараа огт хүрдэггүй бөгөөд хэт халуун, хэт хүйтэн цаг уур арьсыг онцгой гэмтээдгийг онцолжээ. 

#4 Ха Живон - Өдөр бүр нимбэг хэрэглэх

43 настай Ха Живон өдөр бүр нимбэг хэрэглэж, орой бүр салфеткан маск тавьдаг. Нимбэгийг 3:1 харьцаатайгаар усанд хийн, зөгийн балаар амтлан ууснаар үрчлээснээс сэргийлдэг төдийгүй сэтгэл санааг сэргэг байхад тусалдаг гэжээ. 

#5 Хан Го Юн - Үе үе мацаг барих

47 нас хүрч буй жүжигчин эмэгтэй 17 настайгаасаа хойш огт жин нэмээгүй бөгөөд жил бүр барьдаг мацгаа нэмэгдүүлдэг гэжээ. Байгалийн гаралтай арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэхийг ч зөвлөсөн байна. 

Эх сурвалж: SCMP

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 минутын өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн өндөр оноо авах вэ?
2
1 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
1 цагийн өмнө
Хаврын ядаргаанаас хэрхэн бултах вэ?
санал болгох
1
1 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
2
4 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
Өчигдөр
Playlist: Цасан шуурганаар сонсоход хамгийн тохиромжтой 11 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.