Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Би нэгдий |Бодит өөрчлөлт оролцооноос эхэлдэг


Залуус нийгмийн асуудал, үйл явдалд анхаарал хандуулах ямар шаардлагатай вэ, болохгүй, бүтэхгүй байгааг өөрчлөх хүч гагц төр засагт байдаг уу? гээд олон асуудал танд хариулт нь тодорхойгүй математикийн хүнд бодлоготой төстэй санагддаг уу? 

Гэлээ ч ахуйн асуудлаас хавьгүй өндөрлөгт хамтран нэгдэж, олноороо хэлэлцэх шаардлага бүхий нийгмийн олон асуудал бий. Залуус зөвхөн идэвхтэй ажиллагсад төдийгүй ямар ч үед асуудлыг шийдвэрлэх бодит хүч байдаг. Харин үүний тулд үзэл санаагаа хуваалцаж, хоорондоо нэгдэх нь чухал. Гагц оролцоонд тулгуурласны үр дүнд л нэгдэж, тэрхүү хүч чадлаа бүрэн мэдрэх боломжтой. Харин түүний дараагаар залуусын итгэл нэмэгдэж, саналаа нэгтгэн зоригтой өөрчлөлтийг эхлүүлэх шидтэнүүд болж хувирна гэсэн үг. Ингэснээр төр засгийн үйл ажиллагаанд бодит хяналт бий болж, тэдний хандлага өөрчлөгдөн, хариуцлага ч нэмэгдэнэ. 

Гэхдээ нэг асуудал бий. Залуус хаана, юуны төлөө нэгдэх вэ? Бас залуусын дуу хоолой хаана үгүйлэгдэж, тэдний оролцоо юунд дутагдаж байгаа вэ? Залуус дуу хоолойгоо хараат бусаар хуваалцах боломжийг энэ сарын 11-нд болох “Би Нэгдий” өдөрлөгийн үеэр бүрдүүлэх юм. Та үйлдлээрээ, саналаараа, оролцоогоороо нэгдэж бодит нөөц бололцоогоо хэрхэн зөвөөр ашиглахыг нээх боломжтой. 

Залуус хэдий болтол алдартнуудын үзэл санаанд захирагдаж хүчээр сул дорой амьдрах вэ? Угтаа нийгмийн хамгийн том хүч чадал хоорондоо нэгдэж чадахгүй байгаа учраас л үнэ цэнгүй байгаа юм. Үүнийг залуус өөрчилж болно. Би завгүй, намайг очихгүй ч хангалттай олон залуус цугларчихна, миний санал ер нь хэнд хэрэгтэй вэ гээд өөртөө итгэлгүй, хэнэггүй хандлагаасаа болж хамтын оролцооноос хэдий хүртэл хойш суусаар байх вэ? Тантай төстэй бодол, үйлдэлтэй залуус олон байгаа учраас л хангалттай хүч чадлыг төвлөрүүлж чаддаггүй. Мөн чанартаа жинхэнэ хүч чадал бол та. Харин таны хүч чадал хамтын оролцооны үр дүнд бодит болно. 

Залуу хүн нийгмийг өөрчилж болох уу? Та үеийнхээ залуустай хэлэлцэж, тэдний саналыг сонссоноор анзаараагүй явсан хэчнээн олон боломжийг мэдэж авна гэж санана аа. Залуус бодлого боловсруулах үйл явцад оролцох боломж ч бий. Харин үүнийг мэддэггүй, таньж мэдэх оролдлогыг хийдэггүй учраас л олон боломжоос хоцрогдсоор байдаг. Хамгийн чухал зүйл бол оролцоо. Хүн бүрийн амьдралд шууд хамааралтай олон асуудлыг таны оролцоогүйгээр хэлэлцэн шийдвэрлэж байгаа нь танд шударга бус санагддаггүй гэж үү? Үүнийг өөрчлөхийн төлөө оролцоо зайлшгүй шаардлагатай. 

Хүн болгонд бодол бий. Түүнийг хэзээ, хэнд, хаана хэлбэл бодит ажил болох боломжтой вэ? гэх асуудал олон залууст ойлгомжгүй байдаг биз ээ. Тэгвэл таныг сонсож, дэмжих анхны хүч залуус л байдаг. Харин залуус хоорондоо ойлголцож, нэгдэж чадвал нийгэм та бүхний дуу хоолойг сонсоно. Тэгэхээр өөрийн саналаа ажил хэрэг болгоход тууштай оролцоо, аль болох олноороо нэгдэх л хамгийн чухал. 

Саналаараа нэгдэхээр олон мянган залуус тэнд ажилгүй эсвэл уйдсандаа ирдэггүй. Харин ч тэд бодит өөрчлөлтийг хүсэж, чухал сэдвүүдийг нухацтай хэлэлцэхээр ирдэг. Тэд жинхэнэ хүч чадлаа таньж, хожим өөрт нь тус болох олон боломжийг нээх хүсэлтэйгээр, үеийнхээ залуусын дуу хоолойг сонсох эрмэлзэлтэйгээр, өөрсдөө санал хэлэх гэж, төрийн үйл ажиллагаанд бодитоор хяналт тавихад хүч нэмэхээр тийш зорьдог билээ. Тэнд гагц таны дуу хоолой л дутагддаг. Та бол нийгмийн чухал хэсэг. Танд хамтын оролцоогоор л шийдвэрлэх боломжтой хувийн асуудлаас хавьгүй үнэ цэнтэй зүйлс бий гэдгийг мартаагүй биз? Тэгвэл яг одооноос оролцоогоо идэвхжүүлээрэй. 

Замбараагүй олон үзэл санаа, бусадтай өөрийн саналаа хуваалцсаны, улмаар бусдын бодлыг сонссоны үр дүнд илүү ойлгомжтой, эмх цэгцтэй болно. Ийм ойлгомжтой, эмх цэгцтэй саналуудыг нийгэмд хүргэхэд ч, хүмүүс ойлгож дэмжихэд авахад ч илүү хялбар, бодит үр дүнд ч дөхөм билээ. Таны санал ингэж л илүү үнэ цэнтэй болдог.

Хүсдэг олон өөрчлөлтийн тань эхлэл нь гагц таны оролцоо юм шүү. Таны аз жаргал, нийгмийн зөв тохируулгаас ч бас шалтгаалдаг. Гэтэл нийгмийн шинж чанартай асуудлуудыг хамтын оролцооны үр дүнд засаж, сайжруулах боломжтой. Та бол хүч чадал. Түүнийгээ бүрэн ашиглах боломж нь оролцоо билээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.03.30
Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар залуусын мэдвэл зохих 5 зүйл
2
2022.06.15
"Би Нэгдий" залуусын өдөрлөгөөс онцлох нь: Юу болж өнгөрөв?
3
2022.06.11
"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.