Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Мексикт дүүжин гүүрний нээлтийн үеэр гүүр нь нурж 25 хүн бэртжээ


Мексик улсын Куернавака хотод шинэ дүүжин гүүрний нээлт ёслол төгөлдөр эхэлсэн ч зочид шинэ гүүрэн дээгүүр алхах зуур гүүр нуран унаж, 25 хүн гэмтэж бэртжээ. Модон хавтан, металл гинжээр хийсэн дүүжин гүүр хотын дарга тэргүүтэй зочид алхах үед гэнэт нуран, гүүрэн дээрх хүмүүс голд шидэгджээ. 

Хотын дарга Хосе Луис Уриостеги "Хүмүүс үсэрснээс л боллоо. Магадгүй даац хэтэрсэн байх" гэжээ. Хотын дарга, түүний эхнэр, нээлтийн зочид бүхий 25 хүн түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд хотын даргын эхнэр хагалгаа хийлгэхээс аргагүйд хүрсэн гэнэ. 

Гүүрэн дээр байсан гэрэл зурагчин эдгээр зургуудыг дарж "амжжээ". Мехико хотоос өмнө зүгт орших Куернавака хот нь гол ус ихтэй, зөөлөн чийглэг уур амьсгалтай учир нийслэлийн оршин суугчид ихээр зугаалдаг амралтын бүсэд тооцогддог аж. 

Мексик улс нь 2021 онд авлигын индексээрээ 180 улсаас 124-рт жагсжээ (Уг үзүүлэлтийг сайнаас муу руу үнэлдэг болно).

Эх сурвалж: NDTV

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
15 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
16 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
санал болгох
1
19 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.