UBLife Logo
Newsfeed

Женнифер Лопес хүүхдээ хүйс заагаагүй төлөөний үгээр нийтэд танилцуулав

Ub.life
Ub.life
Женнифер Лопес хүүхдээ хүйс заагаагүй төлөөний үгээр нийтэд танилцуулав

Дуучин, жүжигчин Женнифер Лопес саяхан болсон Blue Diamond Gala тоглолтын үеэр ихрүүдийнхээ нэг болох Эмме Марибел Мунизтайгаа хамтран үзүүлбэр үзүүлжээ. Энэ үеэр тэрбээр анх удаа хүүхдээ "тэд/тэр" (they/them) хэмээх хүйс заагаагүй төлөөний үгээр нийтэд танилцуулсан байна. 

Лопес "Бид хамгийн сүүлд бас л ийм том цэнгэлдэх хүрээлэнд тоглолт хийж байсан. Би түүнээс байнга хамт дуулъя гэж гуйдаг ч тэр зөвшөөрдөггүй. Тийм учраас өнөөдрийн үзүүлбэр бол маш онцгой тохиолдол... тэр миний хамгийн дуртай хамтрагч учраас тайзан дээр хамт гарахын тулд би урьдчилан захиалга өгч, нэлээд өндөр үнэ төлсөн" хэмээн хошигножээ. Удалгүй Муниз тайзнаа гарч ирэн Кристина Перригийн хит дуу болох A Thousand Years дууг хамтран дуулсан байна. 

Эмме Марибел Муниз өмнө нь хэд хэдэн удаа ээжтэйгээ хамт тайзнаа гарч байсан билээ. Тухайлбал, Лопесын 2019 оны Лопес Limitless тоглолт, 2020 оны Супер боулын тоглолтод Born in the USA, Let's Get Loud дууг хамтран дуулж байв. 

Женнифер Лопес, түүний экс нөхөр Марк Энтони нар дундаасаа ихэр хүүхэдтэй бөгөөд Макс, Эмме нар өдгөө 14 настай билээ.

Эх сурвалж: CNN

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
2
0
0
0
2
6

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.