Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Glimpse of Us" дуугаараа хүмүүсийг уйлуулсаар буй Жожигийн тухай 11 баримт


1. Тэр 1992 оны 9 сарын 18-нд  Японы Осакад төрсөн. Охины орд. 18 настайдаа АНУ-д нүүж иржээ. 

2. Түүнийг Жорж Күсүноки Миллер гэдэг.Япон болон Австрали гаралтай. Жожи гэх хоч нь Жорж нэрийнх нь япон дуудлагаас гаралтай. Мөн та бүхэн Filthy Frank, Pink Guy зэрэг нэрээр нь түүнийг таних байх. 

3. Жожи дуучны карьер эхлүүлэхээсээ өмнө YouTube дээр алдаршсан бөгөөд DizastaMusic болон TVFilthyFrank хоёр сувагтай байжээ. 7.82 сая дагагчтай байгаа юм. 2017 онд тэрээр дахин хөгжилтэй бичлэгүүд хийхгүй болохоо зарласан бөгөөд шалтгаан нь эрүүл мэндийн ноцтой нөхцөл байдал гэжээ.

4. 2017 оны 10 сард тэр "Will He" дуугаараа өөрийн дуучны гараагаа эхлүүлсэн.

5. 2018 онд гаргасан "Slow Dancing in the Dark" сингл нь хит болж, Spotify дээр 480 сая гаруй удаа стрийм хийгджээ. 

6. 2018 оны 10 сарын 26-нд анхны цомог "Ballads 1"-ийг гаргасан бөгөөд Billboard 200-ийн 3-т бичигдсэн юм.

7. 2020 оны 9 сарын 25-нд "Nectar" цомгоо гаргаж, мөн л Billboard-ийн 3-т бичигджээ. ‘Sanctuary’, ‘Run’, ‘Gimme Love’, ‘Daylight’ болон ‘Your Man’ зэрэг дуунууд нь энэ цомогт багтсан билээ.

8. Тэрээр мэдрэл, сэтгэцийн өвчнөөс болж олон хүнд хэцүү мөчтэй нүүр тулж байснаа хуваалцсан байдаг. Стресстэй холбоотойгоор YouTube бичлэгүүдээ зогсооход хүрсэн юм.

9. Тэрээр одоогоор өөрийн үерхэл харилцааг олон нийтэд ил болгоогүй бөгөөд ганц бие хэвээр байгаа хэмээн олон хүн таамаглаж буй.

10. Түүнийг дуучин Doja Cat-тай болзож байгаа гэх шуугиан саяхан тарсан ч худал болох нь батлагдсан юм.

11. Glimpse of Us дуу гарсан даруйдаа хит болсон бөгөөд түүнийг хуучин найз охиндоо энэхүү дууг зориулсан хэмээн хүмүүс таамаглаж байгаа билээ. Та бүхэн ч бас түүний сүүлд гаргасан энэхүү дууг сонсож, гуниглаж, аливааг эргэцүүлэн цаг хугацаа дунд алдагдсан байх болно гэдэгт итгэлтэй байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
2
3 өдрийн өмнө
Орос, энэтхэг гишүүнтэй К-Поп хамтлаг X:IN ОХУ-д тоглолт хийнэ
3
3 өдрийн өмнө
Тайзны нэр нь тэдний жинхэнэ нэртэй ямар ч холбоогүй РОК одууд
санал болгох
1
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
8
0
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

BOOOMER 2022.06.27 202.131.225.20

Papa Franku 3 suvagtai shuu. TooDamnFilthy-g martsan baina

0 Хариулах


Зочин 2022.06.22 37.120.153.186

Час хийсэн 5н хуруу бол бишээ

0 Хариулах