Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Road to Nation Championship” тэмцээний хагас финалын тоглолтууд эхэллээ


Сүүлийн жилүүдэд Монголд и-спорт хурдацтай хөгжиж буй билээ. Хэдхэн жилийн өмнө олон нийтийн дунд и-спорт гэх ойлголт байгаагүй ч өнөөдөр спортын нэг төрөл болтлоо хөгжиж, мэргэжлийн, чадварлаг, залуу тамирчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Иймд SocialPay аппликэйшн, Jig Jug платформтой хамтран залуучуудын хүсэл сонирхлыг дэмжиж, 101 сая төгрөгийн шагналын сантай, Монголын хамгийн том и-спортын тэмцээн “Road to Nation Championship”-ийн Үндэсний аварга шалгаруулах финалын тоглолтуудыг энэ сарын 18-наас ирэх сарын 3-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулж байгаа юм.

Тус тэмцээн нэгдүгээр сараас эхлэн зургаан сарын турш үргэлжилсэн бөгөөд DOTA 2, CS:GO, PubG Mobile, Mobile Legends: Bang Bang гэсэн 4 төрлөөр явагдаж байна. Тэмцээнд давхардсан тоогоор 1024 баг, 4864 тамирчид өрсөлдсөнөөс финалд 52 баг, 84 тамирчин хурд хүч, чадвараараа шалгаран үлдлээ. Харин энэ сарын 18-наас хэсгийн шат болон Playoff-ын тоглолтууд явагдах ба харин финалын тоглолтууд долдугаар сарын 2 болон 3-ны өдрүүдэд “The Corporate Hotel and Convention Centre”-ийн төв танхимд болно. 

Гранд финалын тоглолтуудыг SocialPay фэйсбүүк хуудас болон Jig Jug платформ дээр шууд дамжуулан хүргэх аж. Тус тэмцээний шалгарсан, шилдэг багуудын, гал гарсан тоглолтыг дэргэдээс нь үзэхийг хүсвэл SocialPay аппликэйшнийг ашиглан www.shoppy.mn-ээс тасалбараа захиалах боломжтой.

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч: SocialPay

Ивээн тэтгэгч: U brand, Coca Cola

Хамтран ажиллагч: Shoppy.mn 

Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/JigJug.mn-с

Та тэмцээний шууд дамжуулалтыг Univison#601, DDish#607, LookTV, Jig Jug Platfrom, SocialPay фэйсбүүк хуудсаас хүлээн авч үзээрэй.

Jig Jug платформын тухай: Монголын цогц, лайв стрийминг платформ нь 2020 оны нэгдүгээр сараас зах зээлд “Life Style” мөн и-спортын стрийминг хийх вебсайт болон аппликэйшнээр нэвтэрч байсан. 2022 оноос платформын өнгө төрөх үндсэн стрийм хийх чиглэлээ өөрчилж, "Юнител" группийн дор ирснээр дан ганц и-спортын контент бүтээж, стрийм хийх бус, тэмцээн зохион байгуулах, и-спортын эко системийг хөгжүүлэх, гадаадын болон дотоодын и-спорт тэмцээнийг өөрийн платформоор шууд дамжуулан хүргэх, шинээр гарч буй баг тамирчидтай хамтран ажиллаж эхэлсэн билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Коул Палмер Премьер лигийн мэргэн буучаар тодрох боломжтой юу?
2
3 цагийн өмнө
Жүдо бөхийн Азийн АШТ-д Монголын 18 бөх зодоглоно
3
16 цагийн өмнө
Архангайн бөхчүүд "Алтан цом"-ын хагас шигшээд шалгарлаа
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0