Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Улаанбаатар Их дуулга": Монголын дөрвөн жүдоч алтан медалийн төлөө барилдана


“Парис-2024” олимпын эрхийн оноо олгох “Улаанбаатар их дуулга” тэмцээн өнөөдрөөс “Степпе арена”-д эхлэв. Уг тэмцээнд 30 орны 255 тамирчин өрсөлдөж байна. Монгол улсыг төлөөлөн жин тус бүрт дөрөв, нийт 55 тамирчин оролцож байгаа юм. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ийн жингийн барилдаанууд явагдлаа. Эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд Г.Сод-Эрдэнэ, Б.Эрхэмбаяр нар аваргын төлөө шалгарч орой хоорондоо барилдахаар болов. Мөн энэ жинд Ё.Басхүү ДАШТ-ий хүрэл медальт Молдавын Денис Вьерутэй хүрэл медалийн төлөө барилдана. Үдээс өмнө Г.Сод-Эрдэнэ Вьеруг финалд шалгарахдаа Вьеруг ялаад буй юм.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Ганбаатарын Наранцэцэг, өнгөрсөн оны дэлхийн аварга Нацуми Цунодатой барилдахаар боллоо. Энэ жинд Монгол улсын бас нэг гол найдвар Б.Баасанхүү эхний барилдаандаа Азербайжны тамирчинд ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн. 

Мөн эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд ОУХМ Л.Энхрийлэн Их Британийн Леле Найрне, Чехийн Земанова, Израйлын Тимна Нельсон Левай нарыг ялж аваргын төлөө олон улсын жүдо бөхийн холбооны тамирчин Курбонмамадоватай барилдахаар болов. Энэ жингийн шилдэг тамирчин Цүкаса Ёшида хэсгийн шатнаа хориотой мэх хийж Курбонмамадовад ялагдсан бөгөөд харин торгуулийн тойрогт Тайванийн Лин Чен-Линд барилдалгүй ялалтыг өгсөн юм. 57 кг-д М.Ичинхорлоо Германы жүдочтой мөн хүрэл медалийн төлөө барилдана.

Түүнчлэн эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд Б.Хорлоодой Израйлын жүдочтой, эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Э.Ариунболд, Э.Сумъяабазар нар хүрэл медалийн төлөө хоорондоо барилдах юм. Шигшээ барилдаанууд 17:00 цагт эхэлнэ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
57 кг: Б.Мөнх-Эрдэнэ олимпын эрхийн барилдаанд ялагдлаа
2
3 цагийн өмнө
Жулиан Нагельсманн 2026 оны ДАШТ-ийг хүртэл Германы шигшээ багийг дасгалжуулна
3
7 цагийн өмнө
Олимпын эрхийн төлөө хагас шигшээд шалгарсан бөхчүүд
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.