Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Playtime-ийн "халаалт" ENJOY SUMMER pre-event болно


Хөгжмийн хорхойтнууд минь, Playtime наадмаа хуруу даран хүлээгээд л байна уу?   Тэгвэл наадмын "халаалт" болгож ENJOY SUMMER pre-event-ийг зориорой. 

Шангри-Ла Төв "ENJOY SUMMER" арга хэмжээг зун бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ. Тэгвэл дөрөв дэх жилийн арга хэмжээгээ дуу, хөгжимд дурлагч орчин үеийн залуусын хамгийн том хөгжмийн наадам болох Playtime Festival-тай хамтран зохион байгуулах гэж байна. 

2022 оны Playtime хөгжмийн наадмын “Official Entertainment Partner” болох Шангри-Ла Төвийн задгай талбайд хүрэлцэн ирснээр энэ жилийн Playtime наадамд оролцож буй дотоодын амьд хөгжмийн хамтлаг, репперүүдийн трэнд уран бүтээлүүдээр сонороо мялааж, гэр бүл, найз нөхөд, хайртай дотны хүмүүстэйгээ зуны нэгэн үдшийг гайхалтай өнгөрүүлэх боломжтой. 

ЗурагТайлбар










Хоёр өдөр үргэлжлэх тус арга хэмжээнд Монголын амьд хөгжмийн хамтлагуудыг түүчээлэгч The Colors хамтлагаас гадна Teresa in the Moon, Silhouette Tuesday, Monte Blu зэрэг шинэ, залуу хамтлагууд, Жазз хөгжмийн урсгалыг мэдрүүлэхээр Fat Cat Jazz-ийн уран бүтээлчид хүрэлцэн ирнэ. Мөн Z үеийн залуусын дунд хэдийнээ танил болсон GangBay, Sekstsagaanbogd, Roockie, Arman, DJ Enkoolion, Yborn нар хүрэлцэн ирж уран бүтээлээ хүргэх аж. 

Арга хэмжээ 2022 оны долоодугаар сарын 1,2-нд 16:00-22:00 цагийн хооронд Шангри-Ла Төвийн задгай талбайд үнэ төлбөргүй болох юм байна шүү.   Эвэнтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай. 


Харин одоо Playtime 2022 наадамтай холбоотой зарим чухал мэдээллийг хүргэе. 

20 жилийн ой: Дуу, хөгжмийн хорхойтнуудын хамгийн том баяр болох Playtime фестивалийн 20 жилийн ой энэ жил тохиож байгаа буйгаараа онцлог юм. 

4 өдөр 4 шөнө: Цар тахлын улмаас хоёр жил завсарласан Playtime наадам энэ жил биднийг дөрвөн өдөр, дөрвөн шөнө "жаргаах" гэж байна. Бие сэтгэлээ бэлдэнэ үү!   

150 тайз, асар: Монгол шилтгээн олон төрлийн хөгжмийн урсгалд уусан шингэх нь ээ. Нийт 150 тайз, асар биднийг хүлээж байна. Нааглихац, Хэрмэн Цав зэрэг уламжлалт тайзуудаас гадна Али Баба, Диско гэрзэрэг цоо шинэ тайзууд нэмэгдэж, шинэ соргог хөгжмөөр бидний сонорыг мялаах гэж байна.

150 уран бүтээлч: Ямар баялаг хөгжмийн урсгал, олон уран бүтээлч Playtime-ийн тайзнаа гарахаар зэхэж байгааг хардаа! Хурд, Соёл-Эрдэнэ, Баянмонгол чуулга, Никитон, Титэм, Люмино, Нисванис зэрэг домогт хамтлагуудаас гадна яг одоо эрчээ авч буй Mrs.M, Morningstar, Sekstsagaanbogd, Doid нар оролцоно. Мөн гадаадаадаас Alcest, Mono хамтлагууд хүрэлцэн ирэхээр болжээ. 

60 мянган үзэгч: "Байгальдаа хайр зарлая" уриатай, тогтвортой хөгжил ба залуусын эрүүл амьдралын хэв маяг гэсэн үзэл санаан дор нэгдэж буй Playtime фестивалийн зохион байгуулагчид нийтдээ 60,000 орчим үзэгч хүлээн авахаар төлөвлөж байгаа гэнэ. 

Хэрэв та тасалбараа авч амжаагүй байгаа бол ЭНД дараад яг одоо Шоппи сайтаас захиалаарай.   

Хамгийн их уншилттай
1
2022.07.11
ФОТО: "Playtime 2022" наадмын ЗАГВАРЛАГ залуус / Өдөр /
2
2022.07.26
Видео: Лэйди Гага руу тоглолтын үеэр шидсэн зүйл үл үзэгдэх хамгаалалтад ойжээ
3
2022.07.22
Сургууль руу халдаж магадгүй хэмээн сэрэмжилж өөрийн хүүгээ цагдаад мэдэгджээ
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
"Stray"-тэй төстэй тоглоом хайж буй хүмүүст санал болгох 20 тоглоом
2
3 өдрийн өмнө
Дижитал зээлийн үйлчилгээг ашиглан Bananamall-аас худалдан авалт хийгээрэй
3
3 өдрийн өмнө
Лэйди Гага "Joker: Folie A Deux" кинонд тоглох нь батлагдлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
"Stray"-тэй төстэй тоглоом хайж буй хүмүүст санал болгох 20 тоглоом
2
4 өдрийн өмнө
Яруу найрагч Д.Галсансүхийн хос пянз худалдаанд гарчээ
3
4 өдрийн өмнө
Олны хайрыг хамгийн ихээр татсан 15 алдартан гэр бүл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.