Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Ирэх арваннэгдүгээр сард нээгдэх "Ghibli" паркийн тухай таны мэдэх ёстой бүх зүйл


Хамгийн анхны Ghibli парк албан ёсоор 2022 оны 11 сарын 1-нд нээлтээ хийх гэж байна. Японы Нагоя хотын Expo 2005 Aichi Commemorative Park гэх газар нээгдэх бөгөөд Токио хотоос галт тэргээр 3 цаг явах зайд байрлах аж. 

Тус парк "Залуу насны толгод", Ghibli-гийн том агуулах, Мононокегийн тосгон, Шулмуудын хөндий болон Дондоко ой гэсэн 5 хэсгээс бүрдэх нь. 

Залуу насны толгод

Энэ бол тус паркийн үүд хэсэг юм. Laputa: Castle in the Sky’ (1986) болон ‘Howl’s Moving Castle’ (2004) дээр гардаг 19-р зууны үеийн зүйлстэй танилцах боломжтой.

‘Whisper of the Heart’ (1995) дээр гардаг Токиогийн баруун хэсэгт орших энэхүү байшинг та санаж байгаа байх.

Ghibli-гийн том агуулах

2018 онд хаагдсан усан санг шинээр тохижуулан өөрчилсөн энэхүү хэсэг нь Токиогийн Митакад байрлах Ghibli-гийн музейгээс гурав дахин том.

Энд үзэсгэлэнгийн өрөө, дэлгүүр, кафе, ресторан, хүүхдийн тоглоомын хэсэг, 170 хүний суудалтай кино театр зэрэг байрлах болно.

Laputa: Castle in the Sky дээр гардаг тэнгэрийн цэцэрлэгт хүрээлэнг ч та харах боломжтой. 

My Neighbor Totoro загвартай хүүхдийн тоглоомын талбай бэлэн болж байгаагаас гадна Sprited Away дээр гардаг Чихирогийн анх ордог хонгилыг мөн парк дотор барьж байгаа гэнэ. 

Мононокегийн тосгон 

Princess of Mononoke дээр гардаг тосгоныг бодитоор мэдрэх боломжтой болж байна. 

Кинон дээр гардаг бурхадын баримал тэнд байрших бөгөөд мөн олон өөр төрлийн домгийн амьтдыг ч харах боломжтой. 1336-1573 оны Мүромачигийн үед таныг аваачих бүх л зүйл тэнд байршихаар бэлтгэгдээд байна.

Шулмуудын хөндий

‘Howl’s Moving Castle’ болон ‘Kiki's Delivery Service' кинонуудаас бүрэн сэдэвлэгдсэн орчин энд байх болно. 

Европ хотын хэв маягтай ресторан, тоглоомууд болон олон төрлийн хэсгүүдээс бүрдэнэ.

Та моддоор хүрээлэгдсэн Кикигийн байшингаар зочлох боломжтой.

Кикигийн ажилладаг бейкеригийн дээд давхарт мөн түүний байршиж байсан өрөөнд орох боломжтой.

Нийт 16 метрийн өндөртэй бодит Хөүлийн явдаг цайз байрших болно. Мөн та доторх өрөөнүүдээр нь ч зочлох боломжтой гэнэ.

Үүдний хэсэг, гал тогооны хэсгүүд яг л кинонд гарсан шигээ адилхан байх болно.

Та шулмуудын байшингаар зочлох боломжтой.

‘Earwig and the Witch’ (2020) киноны Белла Ягагийн байшингийн загвараар хийгдсэн энэхүү хэсэгт та орж үзэх боломжтой болно.

Дондоко ой

‘My Neighbor Totoro’ киноны цаг үе, ойр ойрчныг илтгэсэн энэхүү газар (1926-1989) он буюу Шовагийн үеийг илтгэнэ.

Мөн Тоторогийн том баримал тэнд байрших аж. Сацүки болон Мэйн гэрийн хойно байрлах 5.2 метр уг хөшөөний дотор талд нэг удаадаа 5 хүүхэд орж үзэх боломжтой.

"Муур эргэж ирсэн нь" тоглоомын талбай

‘The Cat Returns’ (2002) киноноос сэдэвлэгдсэн тоглоомын талбай 2023 оны зун нээлтээ хийхээр төлөвлөгдөж байна. Мөн энэхүү тоглоомын хэсэгт ороход үнэгүй байх болно хэмээжээ. 

Гэвч харамсалтай нь паркийн эдгээр хэсгүүд бүгд нэг дор нээгдэхгүй гэнэ. 2022 оны 11 сарын 1-нд "Залуу насны толгод", "Ghibli-гийн том агуулах", "Дондоко ой" ашиглалтад орох бөгөөд Мононокегийн тосгон 2023 оны намар л онгойх гэнэ. Харин Шулмуудын хөндий 2024 оны 3 сар хүртэл хойшилжээ.

Хэрхэн тасалбар авах вэ?


Expo 2005 Aichi Commemorative Park-руу ороход үнэгүй бөгөөд Ghibli-гийн парк харин тусдаа үнэтэй.

Ghibli-гийн том агуулахын тасалбар:

Ажлын өдрүүдэд 2,000 иен (Хүүхэд 1,000 иен)

Амралтын болон баяр ёслолын өдрүүдэд 2,500 иен (Хүүхэд 1,250 иен)

Залуу насны толгод:

1,000 иен (Хүүхэд 500 иен)

Дондоко ой:

1,000 иен (Хүүхэд 500 иен)

Хэдийгээр 8 сарын 10-наас тасалбар худалдаалагдаж эхэлсэн ч сугалааны аргаар сонгогдох гэнэ. Онлайн тасалбарт бүртгүүлэх хугацаа 8 сарын 22 тул та үзэхээр төлөвлөж буй бол яараарай. ЭНД дарж тасалбарын мэдээлэл аваарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
20 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.