Их дээд сургууль нь үнэ төлбөргүй 5 УЛС
Их дээд сургуульд тэнцсэн л бол төгсөх хүртэл сургалтын төлбөр огт авдаггүй, үнэ төлбөргүй болон төлбөр багатай дээд боловсрол олгодог 5 улсыг танилцуулъя.
#1 Норвеги
Олон улсын болон дотоодын суралцагчдаас сургалтын төлбөр огт авдаггүй. Бакалавраас гадна магистр, докторын сургалт ч хамаарна. Харин суралцагчид семестр бүр 30-60 ам.доллар төлөх шаардлагатай. Норвеги улсын их дээд сургуулийн оюутнуудын амьдрах зардал жилдээ 9-10 мянган ам.доллар. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс хараарай.
#2 Австри
Улсын болон хувийн аль ч их дээд сургуулиуд семестр бүрт 726 еврогийн төлбөр л танаас авна. Зарим онцлох мэргэжлүүд нэмэлт багахан төлбөртэй. Австри улсад амьдрах дундаж зардал нэг оюутны хоол, байр, зардал зэргээр сарын 800 евро байх болно. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс хараарай.
#3 Финлянд
Англи хэлээр заагддаг бакалавр, магистрын сургалтууд бүх үнэ төлбөргүй. Оюутны зардал сарын 700-900 евро. Докторын сургалт нь оюутны иргэншлээс хамааран бага төлбөртэй болон үнэ төлбөргүй байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс хараарай.
#4 Швед
Европын Холбооноос бусад улсын оюутнуудад бакалавр, магистрын төлбөр огт байхгүй. Сургалтын тэтгэлэгт хамрагдсанаас амьдрах зардлаа даалгах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс хараарай.
#5 Герман
2014 оноос хойш тус улсын бүхий л бакалаврын сургалт үнэ төлбөргүй болжээ. Семестрийн төгсгөл бүрт 50 евро төлөх, өөрөө амьдрах зардлаа даахаас өөрөөр зардал танаас гарахгүй. Харин магистрын зарим сургалт үнэгүй ч ихэнх сургалтууд төлбөртэй. Герман улсад оюутны амьдрах зардал дунджаар 500-800 евро. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс хараарай.