Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"MN Арт" галерейд дүрслэх урлагийн бүтээлийн үзэсгэлэн, худалдаа нээлтээ хийлээ


"MN Арт" галерей 2019 оноос эхлэн жил бүрийн VIII сард “MN ART FAIR” нэртэйгээр дүрслэх урлагийн бүтээлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах болсон билээ. Тэд өнөө жил VIII сарын 10-наас X сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд уламжлалт дүрслэх урлагийн бүтээлийн үзэсгэлэн, худалдааг зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэнд 12 уран бүтээлчийн 100 гаруй бүтээл нийтийн хүртээл болж буй юм.

Мөн уран зураг, монгол зураг, каллиграфия, уран сийлбэр, баримал, хувцас дизайн, чимэглэх урлагийн төрлийн бүтээлүүд энд тавигджээ. Та бүхэн "MN ART FAIR"-д очсоноор өөрийн сонирхсон бүтээлийг худалдан авах боломжийг зохион байгуулагчид олгож буй юм.

Бүтээлч үйлдвэрлэл, инновац буюу уран бүтээлчдийн бүтээлч хандлагад тулгуурлан шинэ санаа, шинэ бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, оюуны өмчийн эрхээр баталгаажсан бүтээл, инновацад суурилсан үйл ажиллагааг дэмжих зорилгоор дээрх үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг.

Сонирхуулахад, “ART FAIR”-г дэлхийн улс орон бүр өөр өөрсдийн онцлогтойгоор зохион байгуулдаг хэдий ч нэгдсэн нэг зорилготой байдаг. Ингэхдээ уран бүтээлчдийг дэмжих, тэдний бүтээлийг нийтэд таниулах, гадаад болон дотоодын дүрслэх урлагийн бүтээл цуглуулагч, сонирхогч нарт уран бүтээлчдийн бүтээлийг хүргэн ажиллах, урлагаар дамжуулан нийтэд болон нийгэмд урлагийн боловсролыг олгох, хүүхэд залуусын урлагийг ойлгох, урлагийг үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэх мөн дүрслэх урлагийн бүтээлийн зах зээлийг өргөжүүлэх, уран бүтээлчид болон урлагийн байгууллага хоорондын уялдаа, холбоог сайжруулах зорилгод нэгддэг билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
С.Болд-Эрдэнэ: Дүрээ хүмүүст бүрэн өгч болдоггүй юм
2
4 өдрийн өмнө
Урин хавар айсуй: Хаврын үзэсгэлэнт уран зургууд
3
4 өдрийн өмнө
"1984" постдрамын жүжгийн тухай үзэгчдийн бичсэн 13 онцлох пост
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.