Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Мянган долларын үнэ цэнтэй тоглоомуудыг 30 хоногийн турш үнэгүй тоглоорой


Та бүхэндээ хамгийн алдартай, дэлхийн топ 1000 гаруй гар утасны тоглоомыг багтаасан "Game On" үйлчилгээг танилцуулах гэж байна. Уг үйлчилгээг зөвхөн Юнителийн хэрэглэгчид 9 сарын 15 хүртэл "Toki" апп дээрээс 30 хоногийн турш үнэгүй ашиглах боломжтой боллоо. Иймд Андройд утастай хэрэглэгч та бүхэн "Toki" аппликэйшнийг яг одоо татаж идэвхжүүлээд “Game On” үйлчилгээний 1000 гаруй тоглоомоос сонгон, бүрэн эхээр нь хүссэнээрээ, хязгааргүй тоглоорой.

Тоглоомуудыг тоглох явцад дундуур нь ямар ч сурталчилгаа гарч ирэхгүй гэдгийг танд амлаж байна. Мөн PlayStore дээрээс татагдах боломжгүй байдаг тоглоомууд ч энд бүгд багтсан гээд бод доо.

Та бүхэндээ тоглож болох тоглоомуудаас санал болгож байна. Үүнээс гадна өчнөөн тоглоом байгаа учир явж ороод өөрийн сонголтоо хийгээрэй. ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

5 хүртэлх нас:

Тоглонгоо суралцах боломж бүхий тоглоомууд үүнд багтаж байна. Жишээ нь тоо тоолох, өнгө ялгаж сурах, сэтгэлгээ хөгжүүлэх гэх мэт. Үүнээс гадна контент нь мэргэжлийн хүмүүсээр сонгогдож орсон тул хүүхдэд ээлтэй.

1. Pepi Bath

2019 онд гарсан энэхүү тоглоом нь хүүхдүүдэд хөгжилтэй, сонирхолтой байх өнгө загвар, дүрслэлтэйгээс гадна өдөр тутмын ариун цэвэр сахих үйлдлүүдийг таниулах давуу талтай. Гараа угааж, хувцсаа цэвэрлэж, шүдээ угааж, усанд орж, үсээ самнах зэргээр хэрэгтэй бүх үйлдлүүдийг хийн үлгэрлэх болно.

2. Om Nom: Run

10 сая гаруй удаа татагдаж, хүүхдүүдийн дунд ихээхэн тоглодог уг тоглоомын төлбөртэй бүтэн хувилбарыг "Game On" дээрээс тоглох боломжтой болжээ. Саад бэрхшээл дүүрэн зам дээгүүр гүйх бөгөөд давхар зоос цуглуулж, шинэ дүрүүдийг гаргаж ирэх боломжтой бөгөөд хүүхдүүдэд маш сонирхолтойгоос гадна хурдан хугацаанд шийдвэр гаргах, хурдан сэтгэх чадварыг хөгжүүлнэ.

3. My Talking Tom 2

Виртуал тэжээвэр амьтантай болсноор хүүхэд хариуцлагатай байх, амьтан хайрлах, анхаарал халамж тавьж бүх талаар нь хэрэгцээг нь тасалдуулахгүй байх гэх мэтээр олон зүйлд суралцах болно. Муураа хооллож, усанд оруулж, оронд нь оруулах, хөгжилтэй байлгах гэх мэт олон төрлийн шинэ үйлдлүүд нэмэгдсэн бөгөөд дэлхий даяар 500 гаруй сая удаа татан авч тоглосон байна. 

4. Dora the Explorer - Dora's Worldwide Adventure

Доратай цуг дэлхийгээр аялж, газар зүйн мэдлэгээ улам нэмэгдүүлэх боломжтой уг тоглоомыг хүүхдүүд тоглосноор улс болон хотуудын тухай мэдлэг олж аваад зогсохгүй янз бүрийн дурсгалт хөшөө, барилгууд, тухайн улс орны онцлох соёлтой танилцах болно. 

5. Spongebob Bubble Party

Хамгийн өндөр оноог авахын тулд чадахаараа олон бөмбөлгийг хамгийн хурдан хагалах хэрэгтэй уг тоглоом хүүхдийн илүү хурдтай ажиллаж, шийдвэр гаргахад нөлөөлөх болно. Google Play дээр байхгүй ч "Game On"-оос хүссэнээрээ тоглох боломжтой. 

18 хүртэлх нас:

Тоглоомын маш олон сонголт, интернэтгүй үед ч тоглох боломжтой адал явдалт тоглоомууд багтаж байна.

1. Asphalt Nitro Mobile Premium

Утсан дээрх хамгийн галзуу уралдааны машинтай тоглоом. Хараа булаам машинуудаас сонгож, уралдааны зам дээр хурд хүчээ шалгах энэхүү тоглоом таныг уйдаахгүй.

2. Real Football 2020

2021 онд гарсан уг тоглоомыг тоглож 70 сая хэрэглэгчдийн нэг болон хөлбөмбөгийн тэмцээнд оролцоорой. Бодит дүрслэл, олон төрлийн техник, олуулаа тоглох боломжтой "Multiplayer" сонголт гээд хөлбөмбөг сонирхдог хүн бүрийн тоглох тоглоом "Gameloft"-ийн албан ёсны эрхтэйгээр "Game On" дээр орлоо.

3. Lego Legacy Mobile

Лего тоглоомонд сонирхолтой хүн болгонд таалагдах тоглоом. Баатруудаа сонгож, лего сет бүтээж, Multiplayer Mode-оор тоглож, хоорондоо тулалдах адал явдалтай энэхүү тоглоомыг та мөн л сонирхоод үзээрэй. 

4. Subway Surfers Cairo

Залуус хүүхдүүдийн дунд хамгийн түгээмэл, алдартай утасны тоглоом бол "Subway Surfers" юм. Энэхүү хувилбар нь илүү сонирхолтой, адал явдалтай ба шинэ хөдөлгөөнүүд, илүү гоё дүрслэл, олон нэмэлт үйлдэлтэй аж. 

5. Sonic Runners Adventure Mobile

Гэрэл цацруулан хурдлах Соник болон түүний найзууд адал явдал, бартаа саад дүүрэн замаар гүйж, эргэлдэж, нисэх болно. 4 өөр төрлийн байршлаар дамжин гүйж, Соник ба түүний найзуудын ертөнцийг аврах аялалд гараарай. 

Насанд хүрэгчид:

"Puzzle" төрлийн болон хөзөр, буудалцаантай тоглоомууд багтаж байна. Таны цагийг хэмнэсэн "no-ad" буюу зар сурталчилгаагүй тоглох боломжтойгоос гадна богино хугацаанд тоглосон ч хангалттай хөгжөөж, таныг сорьж чадах тоглоомууд багтаж байна.

1. Modern Combat: Rebel Guns Mobile

Гурван төрлийн баатраас сонгож, буугаа чангаар атгаад тулаанд орох цаг ирлээ. Өөрийн дүрийг хөгжүүлж, зэвсэглэж, дайснуудтай тулалдах гээд энэ тоглоом хэсэгтээ л таныг өөрөөсөө холдуулахгүй.

2. PSG Football Freestyle 

Өөрийн дүрийг бүтээж, хөлбөмбөгийн чадваруудаа харуулж, шинэ шинэ чадвар нэмж, дэлхийн алдартай тамирчидтай цуг тоглох боломжтой боллоо. 

3. DEAD CELLS

Дайснуудаар дүүрэн аралд очиж өөрийн чадвараар тэднийг ялж, том цайзын өнцөг булан бүрийг нээн аялах сонирхолтой тоглоом. Дайснуудынхаа үйл хөдлөл, арга барилд суралцаж, тэднийг ялахын тулд үе болгон дээр өөрийгөө ч хөгжүүлээрэй. 

4. Lara Croft Go

Үл мэдэгдэх нууцлаг ертөнцөд аялж, олон төрлийн сорилттой нүүр тулж, оньсыг тайлж, олон нууцыг нээгээрэй. 7 бүлэг бүхий 115 оньсыг тайлах тоглоом таныг хүлээж байна.

5. N.O.V.A. Legacy

Буудах чадвараа сориорой. Олон төрлийн зэвсэг, 6 өөр төрлийн дайснууд, дийлэх ёстой 3 босс, 19 үе бүхий зүрх дэлсэм тулаан гээд бүхэлдээ таныг сорих энэхүү тоглоомыг "Game On" дээрээс тоглоорой.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
3
2024.04.04
Apple компани гэрийн туслах робот бүтээх ажлыг нууцаар хийж байгаа гэв
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
1
1
5

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Хүн 2022.08.26 192.82.88.151

За Playstore болон эдгээр тоглоомуудын developer ууд руу хов зөөе дөө. Тэгээд бөөн өр шир, хуулийн заалтанд унаад ирхээрээ pirate хийж болохгүй гэж ойлгоно биз

1 Хариулах