Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Humans of UB | Эко амьдрахын тулд бид ийм дадал хэрэгжүүлдэг


Маш нимгэн гялгар уут хүртэл газрын хөрсөнд шингэхдээ 500 гаруй жилийг зарцуулдаг талаар бид уншсаар, сонссоор байдаг ч үнэхээр байгальдаа ээлтэй, хог хаягдал багатай амьдарч чаддаг болов уу? Бид өдөр тутмын энгийн үйлдлүүдээр хэрхэн эко, байгальдаа ээлтэй амьдарч чадах вэ? 

М-Си-Эс Кока-Кола” компанийн “Хуванцрын Хаягдалгүй Дэлхий” кампанит ажлын 3-р шат эхэлж буйтай холбогдуулан бид хүний цагаа хамгийн их өнгөрөөж, хамгийн их хог хаягдал гаргадаг сургууль, оффис, хотхон гэх мэт орчинд хогоо зөв зүйтэй ангилан ялгаж, эгэл энгийн боловч үлгэр жишээ дадлуудыг хэрэгжүүлж буй дараах төлөөллүүдтэй ярилцлаа. 


#1 Зеро вайстер Д.Ууганзаяа: Дахивар хог, хүнсний хаягдлаа ангилахад л нийт хогийн 90 хүртэл хувь багасдаг

Манай улсад яг зеро буюу "тэг" хог хаягдалтай байхад биднээс шалтгаалахгүй олон хүчин зүйлс байдаг. Гэсэн ч өөрийнхөө хэмжээнд хэрэглээгээ багасгаж, илүү минимал байж, шаардлагатай зүйлсээ худалдан авч, гарсан хогоо ангилан ялгаж, зеро вэйст аргуудыг хэрэгжүүлж чадвал нийт хогоо 90 хувь хүртэл бууруулах боломжтой. Манай гэрийн хогийн сав бараг дүүрдэггүй. Хогоо сард 2-3 удаа л гаргаж хаядаг. Хогийн саванд ердөө шал шүүрдсэн тоос шороо, дахин боловсруулагдах боломжгүй буюу мөнгөлөг, тетрапек хог хаягдал ордог. Эдгээр сонголтыг бүр зайлшгүй тулсан хэрэгтэй үед л сонгон, ихэнхдээ татгалздаг. 

Олон удаагийн давтамжтай хогоо ангилах бүрт багассаар байдаг.

Гэртээ хүнсний хаягдлаа дахин боловсруулах хамгийн энгийн 2 арга: 

#1 Хүнсний хаягдлаа хатаах

Тагт, гэрийнхээ хамгийн сэрүүхэн хэсэгт цаас, картон гэх мэт хатуу гадаргуутай хүйтэн байхаар зүйл дээр хүнсний хаягдлаа дэлгэнэ. 3 хоногт хатаж хорчийгоод чийг нь ууршин гарч, хатсан хүнсний хаягдал нь бордоо болдог. 

#2 Чийгийн улаанаар дахин боловсруулах 

ЗурагТайлбар
   

Хүнсний хаягдлаа чийгийн улаанд өгөх нь олон талын ашигтай. 


 Чийгийн улаан нь хөрсийг сийрэгжүүлж, хүнсний хаягдлыг боловсруулан ялзмагжуулаад хөрсөндөө шингээдэг.


Д.Ууганзаяагийн ЭНЭ сошиал хуудсыг дагаж хог хаягдалгүй хэв маягийн тухай илүү их зөвлөгөө мэдээлэл аваарай. 


#2 60-р сургуулийн “Эко клуб”-ын үүсгэн байгуулагч, багш М.Долгор: Хүүхдүүд их мундаг, бүгд хичээж хогоо ангилан ялгадаг

Манай сургууль 2015 оноос хойш "Эко клуб"-ээрээ хог хаягдлаа ангилах, гадна орчноо тохижуулах ажлыг эхлүүлсэн. Нэн тэргүүнд анги бүрт болон сургуулийн гадна талбайд шил, лааз, хуванцар, бусад гэсэн 4 хогийн сав байрлуулан, нарийн нямбай ангилах ялгах сургалтыг нийт багш ажилчид болон сурагч хүүхдүүдийн дунд зохион явуулсан. Одоо бол манай сургууль тэр чигээрээ хогоо маш сайн ангилан ялгахад хэвшиж дадал болж хэвшиж сурч байна. 

Нийслэлийн захирагчийн албатай хамтран ангилсан хогийг дор бүр нь нэгтгэн ачуулж, дахин боловсруулах үйлдвэрүүдэд хүлээлгэн өгдөг. 

Сургуулийн орчинд ийн хогоо ангилан ялгах нь хүүхдэд багаас нь зөв дадал суулгах, хүүхдээр дамжуулан гэр бүлд нь эерэг дадлыг түгээх, багаасаа эх дэлхийгээ хайрлан энэрэх сэтгэлтэй, төлөвшихөд онцгой ач холбогдолтой. ЕБС-иудад эх дэлхийгээ хайрлан хамгааллах, хогоо ангилан ялгаж сургах талаар сургалтын хөтөлбөр төлөвлөгөөнд огт байхгүй ч бид "Эко клуб"-ынхээ хүрээнд сургалт орж, ахлах ангийнхан нь багачууддаа заан зааварлаж сургалт зохиож эхэлсэн байгаа. Цаашид өдөр болгон хогоо ангиллан ялгаж хэвшиж сурч байх талаар дүү нартаа зааж сургах болно.

Зураг
Тайлбар
Сурагчдын ангилан ялгасан хуванцар, өөдөс даавуу, хаягдал цаасаар урласан бүтээлүүд.
60-р сургуулийн эргэн тойронд.



#3 "Аюуд Тауэр" бизнес төвийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан Ж.Оргодол: Бид оффисоороо дамжуулан хогоо ангилан ялгах соёлыг түгээдэг

Манай бизнес төвөөр өдөрт дунджаар 1500 хүн орж гардаг, тогтмол 800 орчим хүнтэй томоохон оффис. Хог ангилан ялгалтыг 2018 оноос буюу барилга ашиглалтад орсон цагаасаа хийж ирсэн. 2019 оноос эхлэн давхар бүрт хог ангилах лааз, шил, цаас, хуванцар гэсэн 4 хэсэг бүхий хогийн сав байршуулан, түрээслэгч оффисуудад тогтмол зөвлөгөө мэдээлэл өгч, өдгөө бол нийт оффис даяараа ангилан ялгах дадалтай болоод байна. Давхар бүртээ хүмүүс өөрсдөө ангилахаас гадна манай үйлчилгээний ажилтнууд B1 давхар дахь ангилсан хогийн том савууд руу ангилан ялгаж хийдэг. Мөн дахивар хүлээн авах компаниас давхар ангилан ялгаж авдаг.

Оффисын давхар бүрт ангилсан хогийн сав байрлуулснаар манайд хогоо ангилж мэдэхгүй хүн байхгүй болсон. 

Албан байгууллага дотроо хогоо ангилж сурсан хүмүүс эргээд өөрийн хүрээлэлдээ нөлөөлж, гэр орондоо ч ангилан ялгах дадалтай болдог. Огт ангилдаггүй оффисуудад зөвлөхөд наад захын ангилан ялгах саваа бэлтгэж, хүмүүстээ заавар зөвлөгөө өгч, зохих байгууллагаас нь сургалт авах хэрэгтэй. 

Зураг
Тайлбар
   
"Аюуд Тауэр" бизнес төвийн ангилсан хогийн савууд.
       

      



#4 "Олимп Виллаж" хотхоны СӨХ-ийн дарга Г.Баадай: Бид хог хаягдлынхаа 70 орчим хувийг дахин боловсруулах үйлдвэрүүдэд өгдөг

Манай хотхон 504 айлтай. Бид 2019 оноос эхлэн хогоо эх үүсвэр дээр нь ангилан ялгаж эхэлсэн. Нэн тэргүүнд оршин суугчдыг хогоо ангилах, дахин боловсруулах, хогоо ангилалгүй хаяснаар хүн орчинд ямар хортой талаар ухуулга сурталчилгаа хийсэн нь томоохон алхам болсон. Одоо бид нийт хог хаягдлынхаа 70 орчим хувийг дахин боловсруулах үйлдвэрүүдэд тушаадаг. Үндсэн оршин суугчид маань нэгэнт ангилан ялгах хэвшилтэй болсон бол түрээслэгчтэй айлууд маань эхэндээ мэдлэг ойлголт муутай байдаг ч бид мэдээлэл байршуулан, зөвлөгөө өгч ажилладаг. 

Зураг
Тайлбар
 

 

 

Манай ойр орчмын айлууд ч хогоо ангилан ялгаж нэгэнт хэвшжээ. 7 хоногт 2 удаа цаасны үйлдвэрээс цаасан хаягдлыг, шилний үйлдвэр шилээ, хуванцрыг зохих газар нь гэхчлэн дахивраа тогтмол хүлээлгэн өгдөг. 

Нийслэл даяараа хогоо ангилан ялгахын зэрэгцээ дахин боловсруулахын тулд дахиврын тээврийн асуудлыг нэгдсэн журмаар шийдээсэй л гэж их хүсдэг. 

#5 ДАЯС өдөрлөгийн оролцогч Б.Болормөнх: Айлууд 7 хоногт 2,3 удаа хогоо хаядаг бол манайх сард ганц удаа л хаядаг

Энэ зун би Туулын эхээр найзуудтайгаа 7 хоног амрахдаа замдаа Туул дагуух хогийг цэвэрлээд хуванцруудыг машиндаа цуглуулсан юм. Цуглуулсан хогоо "Хоггүй Монгол "ТББ-аас зохион байгуулдаг хог ангилан тушаах ДАЯС өдөрлөгт нийлүүлээд өгсөн. Бид доторхыг нь хэрэглэсэн л бол гаднах сав баглаа боодлыг нь хаячихдаг муухай зантай. Хүнсний хаягдлаа ангилчихвал цаана нь дахивар, хогийн цэг рүү явуулах дахин боловсруулагдахгүй хог л гарна. Нэг айлд 3 сав л байхад болох юм. Би зун 300 гаруй пивоны лааз цуглуулан тушаахад 1 кг болж, 200 төгрөгөөр үнэлэгдсэн. Их хямд байгаа биз? 

Нэг хар уутанд хоол хүнс, хуванцар гээд л бүх хогоо нийлүүлээд өмхийрүүлээд хаядаг цаг өнгөрсөн шүү дээ.

Хотхон маань анх нүүж ороход хог ангилах хэсэггүй байсан. СӨХ-ийнхөө удирдах зөвлөлд орж, ярилцаад ангилах хэсэг гаргаж хотхоныхныгоо уриалсаар байна. Хуванцар савны 90 хувь нь ангилагдаад явдаг. Англи улсад суралцах хугацаандаа Английн нийт ангилсан хог хаягдлын 70 хувь нь, Германы бараг 60 хувь нь Хятад руу явдаг байсныг мэдсэн юм. Улс орнууд дотроо ангилж ялгадаг ч дахин боловсруулах тогтолцоо нь хангалттай бүрдээгүй байсан байгаа юм. Эхний ээлжинд ядаж л ангилаад дадчихвал ангилсан хогоо боловсруулах тогтолцоо шаардагдаж эхэлнэ. 


Бидний хаясан шил, лааз, хуванцар, гялгар уут, хөөс, бор хайрцаг ангилан ялгагдалгүй хаягдвал 400-1000 жил хөрс, ус, агаарыг бохирдуулж байна. Та ч бас дээрх төлөөллүүдийн нэгэн адил эх дэлхий, ирээдүйн төлөө өдөр тутам хогоо ангилан ялгахаар зэхэж байвал тун удахгүй буюу 10-р сарын 1-нд болох #ДАЯС12 дахивар авах явуулын станцад дахивраа хүлээлгэн өгч нэгдээрэй. 

#ДАЯС12 өдөрлөгийн үеэр ундаа, усны дээрх хуванцрыг их хэмжээгээр цуглуулж, тушаасан СӨХ-ийг шагнах юм шүү. 2022 оны 10-р сарын 1-ний Бямба гарагт 11-16 цагийн хооронд Байгаль эх цогцолбор талбайд уулзацгаая   

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.11.21
Ub.life-ийн түүхүүд | Аз жаргал авчирсан анхны хадгаламжийн түүхүүд
2
2023.07.10
Ub.life-ийн түүхүүд | Наадмын нээлтийг “чимж” буй хүүхэд залуус
3
2023.06.30
UB.LIFE-ийн түүхүүд: Эрчүүд, хөвгүүд сэтгэлийн үгээ дайсан нь
санал болгох
1
8 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
9 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
13 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.