Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Оюутан бүрийн мэдвэл зохих, жил бүр зарлагддаг 19 дотоодын тэтгэлэг


Их дээд сургуульд элсэн орж буй шинэхэн оюутнууд болон дотоодын их дээд сургуулийн суралцагч нартаа зориулан жил бүр зарлагддаг, дотоодын хамгийн шилдэг гэгдэх тэтгэлэг, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна. Эдгээр тэтгэлгүүдээс гадна таны сурч буй сургууль, харьяа клуб, холбоо, сангийн тэтгэлгүүд ч цөөнгүй бий тул бие даан судлахаа мартуузай. 

#1 Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг

Тэтгэлгийн хэмжээ: 

Жил бүр 30 хүртэл суралцагчид сар бүрийн 100.000 төгрөгийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгоно.

Гол шалгуур: 

Дараах үзүүлэлтүүдийг 50-иас дээш хувьтай хангасан суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгоно. Үүнд:

- Хичээлийн жилийн 4 улирал дараалан голч дүн нь 3.8-аас доошгүй үнэлэгдсэн байх;

- Нийгмийн сайн сайхны төлөөх сайн дурын үйл ажиллагаанд тогтмол үр дүнтэй оролцож, зохион байгуулж, олон нийтэд мэдээлэгдсэн байх;

- Суралцаж байгаа мэргэжлийн чиглэлээрээ олон улсын болон үндэсний хэмжээнд судалгаа хийж үнэлүүлсэн, шинэ санаа, үр дүнг хэвлэн нийтлүүлсэн, техник технологийн ололт амжилтыг хэрэглээнд нэвтрүүлсэн байх;

- Монголын уламжлалт ёс заншил, угийн бичиг хөтлөх болон бусад үйл хэргийг өөрийн амьдралдаа хэвшүүлэн дадлагажуулж бусдад үлгэрлэсэн байх.

Хэзээ бүртгүүлэх:  

2021-2022 хичээлийн жилийн тэтгэлэг 12-р сард зарлагдсан. 

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс  аваарай. 

#2 Монгол Улсын Ерөнхий Сайдын нэрэмжит тэтгэлэг 

Тэтгэлгийн хэмжээ: 

50 хүртэлх суралцагчид сар бүрийн 80.000 төгрөгийн Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг тус тус олгоно.

Гол шалгуур: 

Дараах шалгуур үзүүлэлтийг 50-иас дээш хувьтай  хангасан суралцагчид Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгоно. Үүнд:

- Монгол Улсын тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр үр ашиг, ач холбогдол бүхий шинэ технологи, бүтээгдэхүүн, материал бий болгон үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх шинэ санаачилга гаргасан байх;

- Сайн санааны үндсэн дээр нийгмийн сайн сайхны тусын тулд бусдыгаа манлайлан  идэвх зүтгэл гаргаж үлгэр жишээ болохуйц ажлыг санаачлан зохион байгуулсан, эерэг өөрчлөлтөөр бусдадаа үлгэр дуурайл болсон байх;

- Монгол хэл, соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулан түүнийг өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлсэн байх;

Хэзээ бүртгүүлэх:  

Жил бүрийн 4 ба 11 дүгээр сарын 15-ны дотор.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс  аваарай.

#3 “Оюу толгой” компаний боловсролын тэтгэлэгт хөтөлбөрүүд

Тус компани нь дараах тэтгэлэгт хөтөлбөрүүдийг тогтмол зарлаж байна. 

  • Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр 
  • Геотехникийн тэтгэлэгт хөтөлбөр
  • Шинэ төгсөгчийн хөтөлбөр
  • Залуусын хөгжлийн хөтөлбөр
  • Говийн Оюу – Оюутны тэтгэлэгт хөтөлбөр

Тэтгэлгийн хэмжээ: 

Тэтгэлэгт хөтөлбөр бүр өөр өөр бөгөөд сургалтын төлбөр, амьжиргааны зардал, дотуур байрны зардал, дадлага хийх боломж, сургалт болон төсөл хөтөлбөр гэх мэт байна. 

Хэзээ бүртгүүлэх:

2021-2022 оны хөтөлбөр 9.15-10.30 хооронд зарлагдаж байв. 

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс  аваарай.

#4 ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангийн үндэсний тэтгэлэг

Тэтгэлгийн хэмжээ:

  • Сар бүрийн 500.000₮ тэтгэлэг
  • КАС-ийн семинар, хурлуудад оролцох, дадлага хийх эрх зэрэг оюуны дэмжлэгүүд.

Гол шалгуур:

  • 25-аас доош настай
  • Их, дээд сургуулийн хоёр дахь семестрээ амжилттай дүүргэсэн
  • 3.0 ба түүнээс дээш голчтой
  • Герман эсвэл англи хэлний мэдлэг сайтай (B1 төвшнээс дээш)

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

#5 ЗОРИГ САН, ШВЕЙЦАРЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГТАЙ ХАМТАРСАН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Тэтгэлгийн давуу тал:

  • Төсөл санаачлан бичих, хэрэгжүүлэх туршлагатай болгох,
  • Багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх
  • Хөтөлбөрийн явцад 4 удаагийн сургалтад хамруулан оюутнуудын ур чадварыг дээшлүүлэх,
  • Оюутнуудын нийгмийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх,
  • Сурах хүсэлтэй байгаа оюутнуудыг урамшуулах, дэмжих

Гол шалгуур:

  • Дотоодын их, дээд сургуулийн үндсэн ангид диплом, бакалавр зэргээр 2 буюу түүнээс дээш дамжаанд 3,2 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж буй оюутан байх
  • Оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог, нийгмийн сайн сайхны төлөө бие даан хэрэгжүүлэх өөрийн төслийн санааг боловсруулсан байх

Хэзээ бүртгүүлэх:

Жил бүрийн 9 сард зарлагддаг

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс  аваарай. 

#6 ХААН Банкны нэрэмжит “Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”

Тэтгэлгийн хэмжээ:

1 сая төгрөг

Гол шалгуур:

  • 2022 онд дунд сургуулиа дүүргэн бүрэн дунд боловсрол эзэмших 12-р ангийн сурагч байх;
  • Сурлагын голч дүн нь “B” буюу 85%, түүнээс дээш байх;
  • 11-12-р ангидаа улс, аймаг, хотын олимпиад болон уралдаан тэмцээнд амжилт гаргасан эсвэл анги
    хамт олноо хошуучлан оролцсон байх гэх мэт. 

Хэзээ бүртгүүлэх:

Жил бүрийн 5-р сарын эхэнд зарлагддаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

#7 Бадраа сангийн тэтгэлэг

Тэтгэлгийн хэмжээ:

Сургалтын бүтэн төлбөрийн тэтгэлэг. 

Гол шалгуур:

  • МУИС-ийн Бизнесийн сургууль, Нийгмийн ухааны салбарын Эдийн засгийн анги болон СЭЗИС-ийн өдрийн ангийн 2, 3-р курсын оюутан байх.
  • Суралцсан хугацааны голч дүн 3.2 болон түүнээс дээш байх
  • Сангийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, найз нөхдийн хамт сурч хөгжих чин хүсэл эрмэлзэлтэй байх

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс  аваарай.

#8 Монголын Урлагийн Зөвлөлийн "Ирээдүйн авьяастан" сургалтын тэтгэлэгт хөтөлбөр

Тэтгэлгийн хэмжээ:

  • Сургалтын төлбөрийн тэтгэлэг 
  • Урлагийн боловсролыг хөгжүүлэхэд оюуны хөрөнгө оруулалт

Гол шалгуур:

  • Хөтөлбөрт хамрагдагч нь 2 дугаар курсыг дүүргэсэн оюутан байх
  • Оюутны улирлын голч дүн 3-аас дээш байх байх
  • Тухайн оюутан сурагч нь авьяастай, цаашид мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэн, мэргэжлээр дэвшин суралцах хүсэл эрмэлзэлтэй, нийгмийн идэвхтэй байх
  • Өрхийн орлогыг харгалзан сонгон шалгаруулалтад оролцуулах

Хэзээ бүртгүүлэх:

Энэ жилийнх хараахан зарлагдаагүй. Өнгөрсөн онд 10-р сард зарлагдаж байв. 

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс  аваарай.

#9 Монголын Андууд ТББ-ын тэтгэлэг

Тэтгэлгийн хэмжээ:

Нэг оюутанд бүтэн сургалтын төлбөр.

Гол шалгуур:

  • Хөдөө орон нутгийн харьяалалтай байх
  • Дотоодын их, дээд сургуулийн үндсэн ангид бакалаврын зэргээр суралцаж буй оюутан байх
  • Сурлагын голч дүн 3.5 ба түүнээс дээш байх

Хэзээ бүртгүүлэх:

Энэ жилийн тэтгэлэг 2022 оны 9-р сарын 1 хүртэл явагдаж байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

#10 Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлэг

Тэтгэлгийн хэмжээ:

Сургалтын төлбөрийн дэмжлэг.

Гол шалгуур:

  • МУИС-ийн бакалаврын  идэвхтэй төлөвийн суралцагч байх,
  • Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх,
  • Улирал бүр 12-оос доошгүй багц цагийн хичээл судалсан байх
  • Сургалтын төлбөрийн 12 багц цагтай тэнцэх хэмжээний тэтгэлэгт хамрагдсан тохиолдолд тэтгэлгийг давхардуулж олгохгүй,

Хэзээ бүртгүүлэх:

Энэ жилийнх хараахан зарлагдаагүй. Өнгөрсөн онд 4-р сард зарлагдаж байв. 

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс  аваарай.

#11 Мицубиши корпорацийн Олон улсын тэтгэлэгт хөтөлбөр

Тэтгэлгийн хэмжээ:

2,000.000 төгрөг

Гол шалгуур:

  • МУИС-д амжилттай суралцаж буй Бакалаврын төвшний идэвхтэй төлөвийн суралцагч байх
  • Бакалаврын 1-ээс /1-р төвшний оюутнууд хамаарахгүй/ дээш төвшний нийгмийн идэвх, оролцоотой суралцагч байх

Хэзээ бүртгүүлэх:

Энэ жилийнх хараахан зарлагдаагүй. Өнгөрсөн онд 10-р сард зарлагдаж байв. 

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс  аваарай.

#12 JCI Монгол байгууллагын тэтгэлэг

Тэтгэлгийн хэмжээ:

Сургалтын төлбөр

Гол шалгуур:

  • Их дээд сургуулийн 1-р курсэд элсэн суралцаж байх
  • Өөрийн мэргэжлээрээ идэвхтэй, сайн суралцаж, шилдэг мэргэжилтэн болж нийгэмдээ эерэг өөрчлөлтийг бий болгох хүсэл тэмүүлэлтэй байх

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс  аваарай.

#13 МОННИС группийн “Ирээдүйн манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөр

Тэтгэлгийн хэмжээ:

Сургалтын төлбөр

Гол шалгуур:

  • Монгол улсын бүх их дээд сургуулийн 1-ээс 4 дүгээр курсын оюутнууд хамрагдах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс  аваарай.

#14 "Цогц Хөгжлийн Үндэсний Төв"-ийн судалгааны тэтгэлэг

Тэтгэлгийн хэмжээ:

Судалгааны төсөл бүрт 500.000 хүртэлх төгрөгийн санхүүгийн дэмжлэг 

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс  аваарай.

#15 БНСУ-ын Поско сангийн нэрэмжит тэтгэлэг

Тэтгэлгийн хэмжээ:

700 ам.доллар

Гол шалгуур:

  • Бакалаврын идэвхтэй төлөвийн 2-р төвшний суралцагч байх,
  • Сурлагын голч дүн 3.2 буюу түүнээс дээш байх,
  • Улиралд 12-оос багагүй багц цагийн хичээл судалсан байх

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс  аваарай.

#16 Unlock подкастын ментортой тэтгэлэг

Тэтгэлгийн хэмжээ:

2 сая төгрөгийн тэтгэлэг, 1 жилийн ментор хөтөлбөр

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

Эрдэмтдийн нэрэмжит тэтгэлгүүд

#17 Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит тэтгэлэг – Монголын утга зохиол, түүхийн чиглэлээр

#18 Ш.Лувсанванданы нэрэмжит тэтгэлэг – Монгол хэл бичиг, эх бичиг, алтай судлалын чиглэлээр

#19 Б.Ринчений нэрэмжит тэтгэлэг – Монголын утга соёл, угсаатны зүй, хүн судлалын чиглэлээр олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай. 


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
6 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
8 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
11 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.