Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Шинээр оюутан болж буй интроверт хүүхдүүдэд өгөх 6 зөвлөгөө


Оюутнуудын хичээл өнөөдрөөс эхэллээ. Маш олон үйл явдал, хоёр дахин урт хичээлийн цаг, олон оюутан, үл таних хүмүүс гээд шинэ бүхэн чамд цочирдом байна уу? Интроверт, дээрээс нь шинэ оюутан байна гэдэг хэцүү ч чи аажим аажмаар дасаж, мөн өөрийгөө ойлгуулж чадах болно.

1. Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөр


Их сургуулийн хичээлийн үеэр экстраверт хүмүүс илүү давамгай байж, заримдаа бүх зүйл чиний нүдэн дээр дэндүү хурдан болоод өнгөрөх шиг л санагдана. Эхний хэдэн удаад чи идэвхтэй оролцож чадахгүй байгаа мэт санагдаж болох ч аажимдаа бүх зүйл илүү дээр болно гэдэгт итгээрэй. Чи шууд гараа өргөөд хариулахыг хүсэхгүй байлаа ч чиний хийж байгаа, олж авч буй мэдлэг бүр үнэ цэнтэйгээс гадна чиний хийх бие даалт, аливаа даалгавар багш нарт ойлгомжтой харагдахаас гадна хичээл зүтгэл чинь мэдэгдэх болно.

2. Ойр байж болох хүнийг ол (Гэхдээ яарах хэрэггүй)

Хүн болгонд "Би интроверт" гэж хэлэх нь боломжгүй ч чи өөрийн ойр байж чадах хүмүүсийн дэргэд санаа зовох зүйлгүй байх боломжтой. Эхлээд эелдгээр туслах, хичээлтэй холбогдолтой зүйл ярилцах зэргээр хүмүүстэй тааламжтай, эелдэг харилцааг бий болгож, чамайг ойлгож чадах хэн нэгнийг олсон үедээ өөрийгөө илүү их нээгээрэй.

3. Дугуйлан, аливаа сургуулиас гадуурх үйл ажиллагаанд очих


Сэтгэл судлал сонирхогч оюутнуудын дугуйлан, уран зохиолын, дуу хөгжмийн гээд таны сонирхлын дагуу ямар нэгэн дугуйлан заавал байж л таараа. Мөн заавал сургуулиас зохион байгуулсан биш янз бүрийн тогтмол зохиогддог арга хэмжээнд оролцож, танилын хүрээгээ нэмж, сонирхол нэгтнүүд, өөрийн тухтай бүсийг олоорой. Тийм орчинд чи илүү ихээр нээгдэж чадна.

4. Танд тохирох ном зохиолыг уншаарай


Интроверт хүмүүсийн давуу тал, хүчийг тайлбарласан "Quiet" номыг жишээ нь нэрлэж болох юм. Мөн "Talking to Strangers", "Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг" гэх мэт номыг дурдаж болно. Чи өөрт тохирох номыг олж уншаарай.

5. Өөрийн эрч хүчийг нөхөж авах боломж олго

Амраад, өөрийгөө цэнэглэх боломж олго гэсэн үг. Ямар ч хөл хөдөлгөөнтэй, хэцүү, завгүй өдөр байлаа гэсэн ганцаараа 10 минут ч атугай сууж, өөртэйгөө ярилцаж, дуртай юмаа хийх цаг гаргаарай. Бүлээн цай ууж, нүдний хор гаргаж, амттан идэх гэх мэтээр өөрийгөө амраах нь илүү эрч хүчтэй байж, өөрийгөө харуулахад, суралцахад маш сайн нөлөө үзүүлнэ.

6. Бусдад өөрийгөө зөв ойлгуулах

Багш нарт өөрийгөө зөвөөр ойлгуулах маш чухал байдаг. Зарим багш хичээл дээр идэвхтэй хүүхдүүдийг л анхаарч байна гэж хардаг бол зарим нь ирц, бие даалтаас шалтгаалдаг. Хэрэв чамаас идэвх шаардаж, хичээл дээр илүү өөрийгөө харуулахыг шаардвал чи өөрийгөө зөвөөр ойлгуулах тал дээр илүү анхааралтай байх ёстой гэсэн үг. Заримдаа зүгээр л багштайгаа ярилцах нь шулуухан бөгөөд зөв арга болно. Багийн ажлын үеэр ч мөн энэ чухал. Ямар ч үед өөрийгөө илэрхийлж, өөрийн суралцах, ажиллах арга барилыг ойлгуулахаасаа бүү санаа зов.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
16 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
17 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.