Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөө”-ний төслийг танилцууллаа


Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XV хуралдаан өнөөдөр болов. Энэ үеэр НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мишээлт “Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөө”-г танилцуулжээ.

Уг төлөвлөгөө нь зургаан бүлэг, 21 зорилт, 513 арга хэмжээнээс бүрдэж буй юм. Үүнд Нийслэлийн хүн амын өсөлттэй уялдуулан иргэдийн эрүүл мэнд, боловсрол, амьдрах орчныг сайжруулах зорилгоор 127 төсөл, арга хэмжээ төлөвлөжээ. Тухайлбал, эрүүл мэндийн төв, биеийн тамирын цогцолбор, сургууль цэцэрлэгийн барилга, байгууламжийг нэмэгдүүлж, шинээр ашиглалтад оруулах аж.

Улаанбаатар хотын нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудал болох түгжрэлийг бууруулах чиглэлээр 29 төсөл, арга хэмжээг төлөвлөөд байна. Ирэх онд нийт 10.2 км авто зам, 1150.6 метр гүүрийг үргэлжлүүлэн барих юм. Мөн олон улсын стандартын дагуу 18 байршилд уулзваруудыг дахин төлөвлөж, инженерчлэхээр төлөвлөжээ.

Хуралдааны төгсгөлд зөвлөлийн гишүүд уг төлөвлөгөөний төслийн тухай саналаа хэлж, уг саналуудыг тусган Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн барьж, хэлэлцүүлэхээр тэмдэглэл гаргасан юм.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
13 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
15 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
18 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.