Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Брендан Фрейзер кино ертөнцөд эргэн ирэв | Тэр яагаад гэнэт алга болсон бэ?


1990-ээд оны сүүлч, 2000-аад оны эхээр Брендан Фрейзер нэр алдрын оргилд хүрч, түүний тоглосон дэлгэцийн бүтээлүүд хит болж байв. Үзэгчид түүнийг George of the Jungle, The Mummy, Encino Man зэрэг киногоор нь сайн мэдэх билээ. Гэвч 2000-аад оны дунд үе гэхэд тэр Холливудаас ор мөргүй арилсан билээ. 

Брендан Фрейзер олон жил кино ертөнцөөс засварлага авсны эцэст саяхан The Whale киногоор эргэн ирсэн нь хэн бүхний хүлээлтийг эвдлээ. Тэрбээр хэт их идэх эмгэгээсээ болж 272 кг хүртэл таргалж, бэлгийн чиг баримжаа, гэр бүлийн харилцаан дээр асуудалтай нүүр тулаад буй англи хэлний багшийн дүрийг уг кинонд бүтээжээ. Венецийн кино наадмын үеэр үзэгчид суудлаасаа босон Фрейзерийн тоглосон кинонд 8 минутын турш алга ташсан тухай сэтгэл хөдөлгөм мэдээ саяхан цацагдсан. 

Тэгвэл нэгэн цагт үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээж, ирээдүйтэй комеди жүжигчин, Холливудын хамгийн тачаангуй залуу гэгдэж явсан тэрбээр карьерынхаа оргил үед гэнэт алга болсон шалтгааныг үзэгчид одоо ч сонирхсоор буй. 

Брендан Фрейзер яагаад жүжиглэхээ больсон бэ? 

Гэр бүл, хувийн амьдралтай холбоотой асуудлууд цаашлаад нэр алдартай хүмүүсийг тойрч гардаггүй бэрхшээл түүнийг карьерыг оргил үед нь царцаажээ. 

Холливудын Гадаад Хэвлэлийн Холбоо (HFPA)-ы Ерөнхийлөгч асан Филип Берк 2003 онд Беверли Хиллс зочид буудалд байхдаа Фрейзерт бэлгийн дарамт үзүүлсэн нь түүнд хүнд цохилт болж улмаар сэтгэл гутралд орох шалтгаан болсон аж. Эл явдлаас үүдэн тэр Холливудын "хар жагсаалтад" орсон гэдгээ 2018 онд GQ-д өгсөн ярилцлагадаа дэлгэжээ. Беверли Хиллс буудалд болсон явдлын дараагаас HFPA өөрсдийн зохион байгуулдаг Алтан бөмбөрцөг наадамд Фрейзерийг урихаа больсон гэнэ. 

Тухайн үед болсон явдлын талаар Фрейзер "Би яг л жаахан хүүхэд болчихсон мэт, хоолойнд минь бөмбөг байгаа юм шиг санагдасан. Юу юугүй уйлах нь дээ гэж бодсон" гэжээ. 

Тэр явдал одоо ч намайг айлгаж мэгдүүлдэг үү? Мэдээж. Үүний талаар ямар нэгэн зүйл хэлмээр байдаг уу? Мэдээж. Энэ олон жилийн турш маш олон удаа ярихыг хүссэн гэвэл бас л тийм. Гэвч би өөрийгөө зогсоосон уу гэж асуувал "Мэдээж хэрэг" гэж хариулна. 

Брендан Фрейзер

Тэрбээр цааш үргэлжлүүлэн "Болсон явдалд HFPA дургүйцсэн эсэхийг би мэдэхгүй. Гэвч тэд ус балгасан юм шиг л чимээгүй байсан. Тасралтгүй дуугардаг байсан утас гэнэт чимээгүй болоход би өөрөөсөө яагаад гэж асуусан. Олон шалтгаан байсан байх. Энэ явдал тэдгээрийн нэг нь байсан гэж бодож байна"  гэжээ. 

Түүнчлэн "Мумми" киноны зураг авалтын үеэр авсан бэртэл гэмтлүүд түүнийг кино ертөнцөөс холдуулах бас нэг шалтгаан болжээ. Тэрбээр "Мумми" кинонд орлон тоглогчгүйгээр тоглож олон тооны гэмтэл авсны улмаас ламинэктоми буюу нугасны тайралт, өвдөгний үеийг хэсэгчлэн солих зэрэг хэд хэдэн мэс засалд орж, долоон жилийн турш эмнэлэгээс салаагүй гэдгээ дурдсан байна. 

Үүгээр ч үл барам 2007 онд эхнэр Афтон Смитээсээ салах өргөдлөө өгч, 2008 онд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан нь Фрейзерт бас нэгэн хүнд цохилт болсон аж. Шүүхээс түүнд гурван хүүхдийнхээ тэтгэмжийг төлөхийг үүрэг болгосон бөгөөд 2013 онд Фрейзер хүүхдийн тэтгэмж болох жилийн 900,000 ам.долларыг төлөх боломжгүй тул тэтгэмжийн хэмжээг бууруулж өгөхийг шүүхээс хүсчээ. 2016 онд Фрейзерийн ээж нас барсан нь түүний амьдралд тохиолдсон таагүй үйл явдлуудын нэг байв. 

Брендан Фрейзер энэ бүхнийг туулсны эцэст кино салбарт эргэн ирж, карьераа дахин үргэлжлүүлж байна. 

Тэрбээр 2016 онд The Affair, 2018 онд Trust цуврал, Condor улс төрийн триллер кинонд тус тус дүр бүтээжээ. 

Өдгөө 53 настай жүжигчний сүүлийн үеийн уран бүтээлүүдээс дурдвал:

  • Фрейзер DC-ийн удахгүй гарах Batgirl кинонд эсрэг талын дүр болох Файрфлайгийн дүрийг бүтээхээр болсон тухай өнгөрсөн онд зарласан.
  • Мөн түүний тоглосон Behind the Curtain of Night киноны зураг авалт дуусч, продакшны шатанд явж буй. 
  • Түүний хамгийн сүүлийн бүтээл нь The Whale кино юм. 

Холбоотой мэдээлэл: Брендан Фрейзерийн кинонд үзэгчид суудлаасаа босон 8 минутын турш алга ташжээ

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
2
11 цагийн өмнө
61 нас хүрсэн Квентин Тарантиногийн АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
9 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
5
0
8
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Anonymous 2022.09.09 93.193.35.192

Жилийн 900,000 ам.доллар арай байна. Авгай нь чанартай хүүхэд асрагчаас илүү авч байдаг нассн. Үнэн даам гарцан золбин авгай бн. Бараг хүүхэд асрагч аваад үлдсэнээр нь шоудаад явж байгаа байх. Аль ч орны шүүх яалгаагүй шударга бус байдаг юм байна.

0 Хариулах


Зочин 2023.03.14 202.126.88.222

Harin ch zov manaid ch bas ingh heregtei ur huuhdiig ni boddog uls iim l bdg yum

0 Хариулах