UBLife Logo
Дэлхий

II Элизабет хатан хаан таалал төгслөө

II Элизабет хатан хаан таалал төгслөө

Хоёрдугаар Элизабет хатан хааны бие муудсан тухай мэдээлэл өчигдөр олон нийтийн сүлжээг бүрхэж, хүмүүсийн санаа ихээхэн санаа зовж байсан билээ. Гэтэл дөнгөж сая түүнийг нас барсан тухай мэдээлэл цацагдлаа. 

Тэрээр 1926 оны 4 сарын 21-нд Лондон хотын Мэйфэйрт төрж, хамгийн урт хугацаанд хаан ширээнд суусан билээ.

96 настай Элизабет хаан эцэг Жорж VI-ыг 1952 оны хоёрдугаар сарын 6-нд нас барснаас хойш нэг жилийн дараа Их Британийн хааны титмийг зүүсэн юм. Нийт 70 жил хаан ширээнд суусан хатан хаан өнөөдөр Балморалд амар амгалан нойрссон болохыг зарлажээ.

Ийнхүү хунтайж Чарльз 73 насандаа хаан ширээнд сууж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
5
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.