Үүлэрхэг, багахан бороотой боловч гайхалтай дулаахан есдүгээр сарын сүүлчийн долоо хоногтоо ямар сонирхолтой зүйлс хийх гэж байна даа?
Юун түрүүнд, цаг агаартаа тохируулан хувцаслахаа мартуузай.


КИНО

Хэзээ: 10 сарын 1-нд 16 цагаа
Хаана: Тэнгис кино театрт
Алтан хальс холбоо, Монгол-Францын төв 379 дэх удаагийн Dreamers' Day өдөрлөгөөр Франц найруулагч Денис Имбертийн "Нууц" нэрт бүтээлийг үнэ төлбөргүй дэлгэцнээ гаргах гэж байна.


Хэзээ: 9 сарын 29-нд 17 цагаас
Хаана: Цахимаар
Хятадын орчин үеийн шилдэг бүтээлүүдийг http://www.solongonews.mn/ сайтаар үнэ төлбөргүй үзэх цахим арга хэмжээ.

УРЛАГ
Цэнхэр шувууд-2 цуврал үзэсгэлэн

Хаана: MN Tower үзэсгэлэнгийн танхим
Хэзээ: 9 сарын 30-нд
Цэнхэр шувуу урлангийн төгсөгчидийн үзэсгэлэнгээр дижитал, контемпорари, концепт урлагийн бүтээлүүд дэлгэгдэх гэж байна.


Хэзээ: 9 сарын 28-нд 19 цагаас
Хаана: The Corporate Hotel and Convention Centre
ХХ зууны модернизм урлагийн томоохон төлөөлөгч зураачдын намтар түүх, бүтээлүүдийн тухай лекцийг урлаг судлаач М.Аминаа арт бүтээлтэй хослуулан танилцуулна.

ХӨГЖИМ

Хэзээ: 10 сарын 1-нд 17 цагаас
Хаана: Соёлын Төв Өргөө
Морин хуурын чуулгын 30 жилийн ойн шилмэл бүтээлийн баярын концерт ганцхан удаа тоглогдох юм.

ЖҮЖИГ


Хэзээ: 9-р сарын 30, 10-р сарын 1,2
Хаана: Улсын Драмын Эрдмийн Театр
В.Красногоровын нэрт уянгын драмын жүжиг Драмын театрын нээлтийн өдрүүдэд тоглогдож байна. Гол дүрүүдийг С.Болд-Эрдэнэ, Ж.Оюундарь, Т.Хулан, Г.Ганбат нар бүтээх болно.

ЭВЕНТ


Хэзээ: 9-р сарын 26-нд 18 цагаас
Хаана: Grand Khaan Irish Pub
Итали, герман, франц хэлний танилцуулга болон европ хэл дээрх караоке, асуулт хариултын тэмцээн, номын худалдаа, гадаадад суралцах зэрэг мэдээллийг нэг дороос аваарай.


Хэзээ: 10-р сарын 1-нд 20 цагаас
Хаана: Elixir Coffee & Wine Bar
Англи хэлээр зохиогдох комеди үдэшлэгт хүссэн хэн бүхэн оролцох боломжтой. Тасалбар нь 10 мянган төгрөг.
